Нийтлэгдсэн 2023-06-02

НИСЭХИЙН САЛБАРЫН ХАМГИЙН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ШИНЭ ТЕХНОЛОГИ- CHATGPT

ChatGPT нь нисэх буудлуудын хэрэглэгчийн сэтгэгдлийг өөрчилж, нисэхийн салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилготой. ChatGPT- хэлний загварыг 2022 оноос эхлэн маш олон зорчигч, үйлчлүүлэгчид хэрэглэж эхэлснээр нисэхийн салбарт хамгийн шинэ, хамгийн түгээмэл технологи болон өргөжиж байна.

Энэтхэг Улсын “Air India” Агаарын тээвэрлэгч компани зорчигчдынхоо сэтгэл ханамж, тэдний аялалын сэтгэгдлийг сайжруулахын тулд GPT4-ийг ашиглах болно гэдгээ зарласан нь энэхүү технологийн эрин үе нэгэнт ирснийг харуулсан. Энэтхэгийн нисэхийн дээд хэмжээний уулзалт CAPA -2023 дээр “Air India” компанийн Гүйцэтгэх захирал Кэмпбелл Вилсон: “Агаарын тээврийн компанийн чиг үүргийг жинхэнэ утгаар нь сайжруулахын тулд ChatGPT хэлний загварыг ашиглах болно” хэмээн мэдэгдсэн байдаг.

АНУ-ын төлбөр боловсруулах платформ Stripe, Morgan Stanley зэрэг салбарын хэд хэдэн томоохон компаниуд GPT4 ашиглах хүсэлтэй байгаагаа аль хэдийн зарласан. Энэхүү технологид маш олон компаниуд хөрөнгө оруулалт хийж байгаа тул  ChatGPT хэлний загвар нь нисэхийн  салбарын тэр тусмаа нисэх буудлуудын ирээдүй байх болно гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрч байна. Агаарын тээврээр зорчигчид тэдэнд тулгардаг хэлний бэрхшээл, үүнээс үүдэлтэй стрессгүйгээр  дэлхийн ямар ч оронд аялах хувийн аяллын маршрутаа төлөвлөх боломжтой боллоо. Зарим хөгжиж буй орнуудын нисэх буудлууд нь бүрэн шинэчлэгдээгүй, газарзүйн байршлаас шалтгаалан дата өгөгдөлтэй ажиллахад сул талтай байдаг. Тэгвэл ChatGPT нь энэ бүхнийг өөрчилж, дэлхийн нисэх буудлуудын шийдвэрлэх гэж оролддог томоохон асуудлуудын нэгийг шийдэж, салбартаа хувьсгал хийж чадах болно. ChatGPT-ийн хөгжил нь сүүлийн хэдэн арван жилийн интернетийн хувьслаас хамаагүй хурдан бөгөөд энэ нь салбарын хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм шинэ технологиудын нэг  юм.

 ChatGPT-ын тухайд:

Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн OpenAI компани ChatGPT-ийг 2022 онд олон нийтэд танилцуулсан юм. ChatGPT нь интернет холболттой ухаалаг төхөөрөмжтэй хүн бүрийн ашиглах боломжтой үнэгүй буюу нээлттэй эх сурвалж бүхий хиймэл оюун ухааны технологи юм.

Одоогоор 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй /энэ тоо мөн өсөх хандлагатай/ гэсэн үзүүлэлтээс харахад хүртээмжтэй, нээлттэй эх сурвалжтай байгаа нь богино хугацаанд нэрд гаран байгалийн хэл боловсруулах проекцын (NLP) гурав дахь загвар болох GPT-3 дээр суурилдаг. Тус бүтцийг ашиглан интернет эх сурвалжийн асар их нөөц, өгөгдлийн санд хадгалагдсан мэдээллийг хайж, хэрэглэгчдэд зориулан бэлтгэдэг хэлний томоохон загвар юм.

ChatGPT-ийн алдаршиж байгаа өөр нэг шалтгаан бол хэрэглэгчидтэй бодит хүнтэй харилцаж байгаа юм шиг мэдрэмж өгөх чадвар юм. Эл программ нь орчуулга, асуулт-хариулт, богино болон урт хэлбэрийн бичвэр зэрэг өргөн хүрээний хэлний ур чадвар шаардсан ажлуудыг хүн шиг гүйцэтгэдгээрээ онцлог юм.

Байгууллагууд нягтлан бодох, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сургалтын менежмент, хүний ​​нөөц зэрэг хэлтсүүдийг автоматжуулах боломж бий. Мөн ChatGPT ашиглан гар ажиллагааг багасгаснаар ажилтнууд шинэлэг санаа хэрэгжүүлэх бүтээлч сэтгэхгүйгээ хөгжүүлэх зэрэгт илүү цагийг зарцуулж, зөвхөн хүний хийж чадах ажилд илүү их цаг завийг зарцуулж, зардлыг бууруулах боломжтой.Үйл ажиллагааг оновчтой болгоход ChatGPT дараах үйл ажиллагаад тусалж чадна.

  • Мэдээлэл оруулах
  • Цаг товлох
  • Алдаа гаргах эрсдэлийг бууруулах
  • Мэдээллийн нарийвчлалыг сайжруулах
  • Бизнесийн үр ашиг, үр нөлөөтэй байдлыг баталгаажуулах
  • Зардал хэмнэх
  • Бүтээмж дээшлүүлэх
  • Үндсэн шугамыг бэхжүүлэх

ChatGPT нь нейроны сүлжээнээсээ асар их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж тэдгээрт үндэслэсэн ойлголт, зөвлөмж гаргахаар программчлагдсан тул бизнесийн байгууллагууд мэдээлэл сайтай, өгөгдөлд суурилсан, инновацлаг шийдвэр гаргах боломжтой.

Хэрэглэгчдийн мэдээлэл их байх тусам мэргэжилтнүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, үйлчлүүлэгчид таалагдах шинэ санааг боловсруулан, санал болгох боломжийг олгодог.

Шинэ санаа боловсруулахаас гадна, ChatGPT-ийн программчилсан аналитик чадварууд нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежемент, санхүүгийн төлөвлөлт, үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх гэхчлэн нарийн төвөгтэй олон зүйлийг гүйцэтгэх боломж олгодог аж.

ChatGPT-г дараах салбарууд тус технологийг ашиглавал илүү үр өгөөжтэй:

  1. Цахим болон жижиглэн худалдаа
  2. Эрүүл мэндийн үйлчилгээ
  3. Банк, санхүү
  4. Харилцаа холбоо
  5. Зам тээвэр
  6. Үйлдвэрлэл
  7. Боловсрол
  8. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ
  9. Үл хөдлөх хөрөнгө
  10. Энтертайнмент
  11. Маркетинг, зар сурталчилгаа

ChatGPT нь Автоматжуулалт болон хэлний чадварт суурилан дараах хэд хэдэн давуу тал, боломжууд бүрэлдэнэ.

Зардал хэмнэнэ: Нэмэлт шинэ ажилтан авахад ажлаа сурах, өөриймшүүлэх гэхчилэн үр ашиг өгтөл уддаг тул ChatGPT-г ашиглан, тус платформыг хэрэгжүүлэх нь зардал хэмнэх боломжтой.

Өргөжүүлэлт: ChatGPT нь тухайн бизнесийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан том, бага янз бүрийн шийдвэр гаргаж чаддаг тул том корпораци, жижиг бизнесүүдэд уян хатан шийдэл санал болгоно.

Олон хэлний сонголт: Эл платформ нь хэл боловсруулах хэрэгсэл бөгөөд олон хэлний ажиллагааг дэмжих тохиргоотой. Ингэснээр дэлхийн хэмжээнд, олон улсад гарсан бизнесүүдэд тохиромжтой болж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper