2.1 Үйл ажиллагааны эрхэм зориго
Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх
2.2 Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол улсын хууль тогтоомж , иргэний нисэхийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого , хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээ, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, агаарын навигаци, нисэх буудлуудын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэгдэнэ.
2.3 Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Иргэний нисэхийн ерөнхий газар нь дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
- Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулах;
- Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
- Монгол улсын болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулахад иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг холбогдох мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
- Агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх;
- Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх;
- Салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх;
- Агаарын навигаци, нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх;
2.4 Үйл ажиллагааны стратегийн зорилт
Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн зорилт нь:
- Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулах;
- Иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал, төсөл боловсруулах;
- Агаарын навигаци, нисэх буудлуудын үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах;
- Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэглэгчийн эрх ашгийг хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн агаарын тээврийг үе шаттай хөгжүүлэх;
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
- Хэрэгжүүлэгч агентлаг ийн стратеги зорилтыг биелүүлэхэд, үйл ажиллагааг оновчтой удирдлагаар хангах;
- Төсвийг тогтоосон журмын дагуу үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх;
- Агаарын навигаци, нисэх буудлуудын тогтвортой, аюулгүй, хүртээмжтэй, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх;