Нийтлэгдсэн 2023-06-08

ИНЕГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТЭЭР “САЙН” ГЭЖ ҮНЭЛЭГДЛЭЭ

Эрчим хүчний зохицуулах хороо “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийн хүрээнд үүрэг хүлээсэн хэрэглэгчдийнхээ 2022 онд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг батлагдсан аргачлалын дагуу үнэлж, дүнгээ танилцууллаа.  Үүнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжийг хариуцсан эрчим хүч хэмнэлтийн менежерийн 2022 онд гүйцэтгэсэн ажил “Сайн” үнэлгээ авсан байна.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос “Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн”-ийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэгдсэн 197 байгууллагын эрчим хүчний хэмнэлтийн менежерүүд оролцсон бөгөөд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний зохицуулалт, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийн хэрэгжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцлээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper