Нийтлэгдсэн 2023-06-08

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУД ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД НЭГДЭН ОРОЛЦЛОО

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Уг дадлага сургуулилтад ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа газар нэгжийн ажилтнууд нэгдсэн зохион байгуулалтад орж, дадлага сургуулилт хийсэн юм. Мөн энэ сарын 7-9-ний өдрүүдэд газар хөдлөлтийн гамшгийн асуудлаар Стратегийн команд штабын сургууль төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах жигдрүүлэх зорилгоор тасралтгүй явагдаж байна. Энэ сургуулилтад ИНЕГ-аас 6 хүнтэй баг ОБЕГ дээр тусгаарлагдан өгөгдсөн цагийн байдалд  иргэний нисэх талаас авах арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна.

Мөн “Буянт-Ухаа” ОУНБ болон “Чингис хаан” ОУНБ-ын Гамшгаас хамгаалах штабууд идэвхжиж өгөгдсөн цагийн байдалд авах арга хэмжээний гүйцэтгэлийг ханган ажиллаж байна.

   

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper