Нийтлэгдсэн 2023-06-12

БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДСЭН ДУУН ХОЛБООНЫ ЗАНГИЛАА ТӨХӨӨРӨМЖИЙГ НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын технологийн бүрэн шинэчлэл хийгдсэн дуун холбооны зангилаа төхөөрөмжийг ИНҮТ-ийн даргын 2023 оны А/68 дугаар тушаалын дагуу өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны 08:00 цагаас эхлэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглаж эхэллээ.

ИНЕГ-ын агаарын навигацийн бодлого зохицуулалт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Австри улсын “FREQUENTIS AG” ХХК-нд үйлдвэрлэсэн VCS дуун холбооны зангилаа төхөөрөмж болох VCS-3020X болон VCX-IP төхөөрөмжүүдийг Холбоо навигаци ажиглалтын албаны даргын 2022 оны А/59 дүгээр тушаалын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд суурилуулж, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл туршилт шалгалтаар ажиллуулсны дараа ийнхүү ашиглалтад оруулж байна.

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд Холбоо навигаци ажиглалтын албанаас суурилуулсан VCS-3020X, VCX-IP төхөөрөмжүүд нь Чикагогийн конвенцын Хавсралт 10-ын шаардлагууд болон  ИНД-171 дүрмийн 171.51, 171.53, 171.61 заалтуудын шаардлагуудыг бүрэн хангаж байгааг ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БД-1400/22 тоот дүгнэлтээр тодорхойлж, агаарын навигацийн үйлчилгээнд ашиглах боломжтойг баталгаажуулсан.

Дуун холболтын зангилаа төхөөрөмжийн нислэгийн удирдагчийн ажлын байрны хэрэглэгчийн төхөөрөмжөөр дамжуулан, Улаанбаатар хот дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс Монгол Улсын агаарын замууд дагуух 24 байршилд суурилагдсан нийт 35 агаар-газрын холбооны алсын удирдлагатай радиостанцуудтай холбогдож, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийг удирдан чиглүүлдэг. Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-ын аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанд ашигладаг.

Зангилаа төхөөрөмжийн нэг VCS3020X зогсуур нь дангаараа 24 үндсэн/нөөц нислэгийн удирдагчийн ажлын байр, 1 техникийн ажлын байр, нийт 50 ажлын байртай. 60 үндсэн/нөөц радио суваг, нэг удаадаа 75 телефон холболт дэмжин ажиллах хүчин чадалтай бөгөөд VCX-IP төхөөрөмж нь дангаараа 60 үндсэн/нөөц радио сувгийг Analogue-to-IP/Analogue холболтод хувиргах, 32 аналог телефон шугам дэмжиж ажиллах хүчин чадалтай юм.

Энэхүү системийг ашигласнаар 2008 онд суурилуулан ашиглаж байсан аналоги технологийн тоног төхөөрөмжөөс IP технологид шилжиж байгаа тул холбогдох агаар-газрын радиостанцын тоо 3 дахин нэмэгдэж, нислэгийн удирдагчийн ажлын байрны тоо 2 дахин нэмэгдсэн, бие даасан үндсэн, нөөц төв системтэй болсон, IP технологид суурилсан тул системийн үндсэн, нөөц төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулах боломжтой болсон зэрэг давуу талууд бий болж байна.

Үүнээс гадна төв төхөөрөмжийн удирдлагын хэрэглэгчийн модулиуд нь бүгд хоорондоо халуун нөөцөөр ажиллах бүрэн боломжтой болсноор агаарын навигацийн үйлчилгээний найдвартай, тасралтгүй, аюулгүй ажиллагааг дээшлүүлж байна. Тодруулбал, төв төхөөрөмжийн үндсэн болон туслах модулиуд нь бие биеийнхээ халуун нөөц болж ажиллах ба аль нэг модуль дээр алдаа гарсан тохиолдолд шууд нөхөж ажиллах бүрэн боломжтой юм.

Шинээр суурилагдсан тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцсан инженер техникийн ажилтнуудын сургалт дадлагажуулалт, хэрэглэгч болох нислэгийн удирдагчдын сургалтыг гүйцэтгэж, ашиглалтад оруулахын өмнөх бэлэн байдлыг хангасан.

Мөн  2022 оноос хойш хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй томоохон төслүүд болох IР технологид суурилсан сансрын холбооны систем (VSAT), агаарын навигацийн мэдээллийн нэгдсэн сүлжээ (VPN), агаар-газрын холбооны алсын удирдлагатай радиостанц (RCAG), хамааралтай ажиглалтын систем (ADS-B) зэрэг агаарын навигацийн үйлчилгээний байгууламж, тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад бүрэн оруулаад байна.

Түүнчлэн АНҮГ, ХНАА-наас нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд мэдээлэл дамжуулах систем (IP-AMHS) -ийг 2023 онд ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна.

2023.06.12-ны 08.00 цаг. Ээлжийн ахлагч инженер Р.Цагаанхүү, Радио холбооны тасгийн ээлжийн инженер Ц.Заяабаяр, Нислэгийн хөдөлгөөний удирдагч Б.Энх-Эрдэнэ нар

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper