Нийтлэгдсэн 2023-06-12

АЭРОДРОМЫН ҮЗЛЭГ, ХЯНАЛТЫН СУРГАЛТ (AERODROME INSPECTION COURSE 159/002/AGA/AIR INSP) ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Инчеон” Олон улсын нисэх буудлын корпорац хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй Аэродромын үзлэг, хяналтын сургалт (AERODROME INSPECTION COURSE 159/002/AGA/AIR INSP) өнөөдөр Нисэхийн сургалтын төвд явагдаж эхэллээ. Сургалтад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон орон нутгийн нисэх буудлуудын 20 ажилтан хамрагдаж байна.

Аэродромын үзлэг, хяналтын сургалт 2023 оны 06 сарын 12-ноос 16-ны өдрүүдэд явагдах бөгөөд онолын мэдлэг олгох, үйлдвэрлэлийн дадлагын нийт 40 цаг хичээллэнэ. Үйлдвэрлэлийн дадлага сургалтыг “Чингис хаан” болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлуудын аэродром дээр зохион байгуулах юм.

“Инчеон” Олон улсын нисэх буудлын корпорацын харьяа “Инчеон” олон улсын нисэх буудлын академийн “Трэйнэр плас” хөтөлбөр хариуцсан ахлах менежер Сок Жүн Хо хэлэхдээ “Манай академи нь Иргэний нисэхийн салбарын сургалт, дадлагын чиглэлээр тогтвортой үйл ажиллагааг ACI, IATA, ICAO зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Одоогийн байдлаар “Трэйнэр плас” хөтөлбөрийн хүрээнд ИКАО-тай хамтран боловсруулсан 2 хөтөлбөр, өөрийн боловсруулсан 7 стандарт сургалтын  багц хөтөлбөртэй. Үүний нэг  нь энэхүү аэродромын үзлэг, хяналтын сургалт юм. Сургалтын маань зорилго нь ИКАО-ын стандартын дагуу тухайн аэродромын ажилтанд шаардагдах мэдлэг, ур чадвар, дадлага, хандлагыг төлөвшүүлэхэд оршино. Мөн  Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын, тэр дундаа аэродромын ажилтнуудын онолын болон практик дадлагын ур чадварыг хөгжүүлэх, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай мэдээллээр хангах зорилготой юм” гэлээ.

Сургалтыг амжилттай төгссөн суралцагчид “Трэйнэр плас” хөтөлбөрийн хүрээнд гэрчилгээжих юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper