Нийтлэгдсэн 2023-06-16

ИНЕГ, ИНҮТ БОЛОН ЖАЙКА-ГИЙН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО ХАМТРАН “ЧИНГИСХААН” ОУНБ-ЫН ГАДНА МОД ТАРЬЛАА

ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа алба нэгжийн ажилтнууд хамтран Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудлын гаднах ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж 2023 оны 6 дугаар сарын 10, 15-ны өдрүүдэд мод тарих өдөрлөг зохион байгууллаа. ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо нь төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд  Япон–Монголын найрамдалт хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэн ажилладаг.

Тэд паркийн сарнай, хайлаас мод тарьж шинэ нисэх буудлын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд биечлэн оролцсон юм.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи:

– Бид өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан бол энэ жил Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд мод тарилаа. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр болно гэж итгэж байна.

Энэхүү шинэ нисэх онгоцны буудлын төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн гэдэг утгаараа ч гаднах тохижилт бүхий мод тарих, ногоон байгууламж нэмэх ажилд ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны хамт олонтой цуг гар бие оролцож буйдаа баяртай байна.

Хөшигийн хөндийг “Ногоон нисэх буудал” болгох зорилго тавиад буй Иргэний нисэхийн ерөнхий газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 мянган мод тарих зорилт тавьжээ. Тэр хүрээнд ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны хамт олны тарьсан эдгээр модод үнэтэй хувь нэмэр оруулах юм.

ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо, Иргэний нисэхийн үндэсний төв хамтын ажиллагааны долоон жилийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд шинэ нисэх онгоцны буудлын угтах хаалганы урд хэсэгт мод тарьсан юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper