ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” арга хэмжээний энэ удаагийн зочноор “Эйч Ар Консалтинг” фирмийн зөвлөх Ш.Баярмагнай оролцож, мэдээлэл хийлээ.
“Байгууллагын соёлд ажилтан бүрийн оролцоо чухал” сэдэвтэй тус сургалтаар хүний нөөцийн менежментийн зөвлөгөө, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйлчилгээ, сургалт зохион байгуулах, аутсорсинг үйлчилгээний талаар ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад мэдээлэл өглөө.
“Эйч Ар Консалтинг” фирм нь 2017 оноос эхлэн компанийн хүний нөөцийн менежментийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, тухайн байгууллагад ажиллаж байгаа хүний нөөцийн ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар тухайн байгууллагын хөгжлийг эрчимжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж иржээ.
Тус фирмийн хийсэн судалгаагаар хүний мэргэжлийн салбарт гаргах амжилтын 98 хувь нь дотоод ур чадвар, 15 хувь нь гадаад ур чадвараас шалтгаалдаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар ажил олгогчдын дотоод ур чадварт хандуулах анхаарал, сонирхол нэмэгдэж 93 хувьд хүрчээ.
Мөн 2000 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар хүчин зүйлсийг ойлгомжгүй, уялдаагүй олон төрлийн ажил үүрэг ажилтны ажлын бүтээмжийг хамгийн ихээр бууруулдаг гэжээ.