Нийтлэгдсэн 2023-06-16

МОНГОЛ УЛС НЬ АГААРЫН ХӨЛГИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВАХ ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦОД НЭГДЭНЭ

УИХ-ын чуулганы /2023.06.15/ нэгдсэн хуралдаанаар “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.

Монгол Улс “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-д 1971 онд нэгдэн орсон байна. 2010 онд зохион байгуулагдсан нисэхийн аюулгүй байдлын талаарх олон улсын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн хууль бус үйлдлүүд дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг баталж, орхигдуулсан зарим шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгасан аж. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол” нь 2018 оны  нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 35 улс гарын үсэг зурж, 21 улс соёрхон баталж, мөн тооны улс нэгдэн орж, 1 улс хүлээн зөвшөөрч, 1 улс баталсан хэмээн сайд танилцуулав.

Энэхүү протоколд ашиглалтад байгаа агаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хяналт тогтоох үйлдэл, оролдлого, оролцооны хэлбэр, хүлээлгэх хариуцлага, гэмт үйлдлийн хамрах хүрээ, харьяалал, ялын байдал, төрийн байгууллагаас авах арга хэмжээ, улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэргийг илүү нарийвчлан тодорхойлсон байна. Монгол Улс нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-ын оролцогч улсын хувьд агаарын тээврийн салбарын хурдацтай өсөлттэй уялдуулан иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү протоколыг соёрхон батлах шаардлагатай гэлээ.

“Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг боловсруулсан гэлээ. Тус хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Байнгын хороонд Хууль зүйн байнгын хорооноос “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.4-т заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлснийг нэгтгэн хэлэлцсэн байна.

Хуралдаанаас “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.14.3-т заасныг үндэслэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper