Нийтлэгдсэн 2023-06-23

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН “BAA TRAINING VIETNAM” НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ИНД-141 “НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ”-ИЙН ДАГУУ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН  

2023 оны 06 сарын 25                                                                                                                                                                Улаанбаатар хот

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч /Нислэгийн хөдөлгөөн хариуцсан/ Д.Мөнгөнхүү нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “BAA Training Vietnam“ Нисэхийн сургалтын байгууллага”-аас ИНД-141-ийн дагуу гэрчилгээжих хүсэлтэй 2023 оны 06 дугаар сарын 11- ний өдөр цахим хэлбэрээр албан ёсоор ирүүлсэн болно. Тус нисэхийн сургалтын байгууллагыг ИНД-141 “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу САА 24141-01 өргөдлийн маягт, “CAA 24141/02 PART141 Compliance Matrix” болон “ATO procedure manual” -ын шалгах хуудасны (Appendix 2,4,6) сургалтын байгууллагын гэрчилгээ болон үйл ажиллагааны заавар ирүүлсэнтэй холбогдуулан шинээр гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, нисэхийн аюулгүй ажиллагааны байцаагчийн БД-869/23 дугаар дүгнэлтийг гаргасан.

Үзлэг, шалгалтыг дараах хууль, дүрэм, журмын дагуу явуулсан болно. Үүнд:

–       Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль;
–       Иргэний нисэхийн багц дүрмүүд;
–       Сургалтын байгууллагын үйл ажиллагааны заавар;
–       Сургалтын хөтөлбөр;
–       Сургалтын байгууллагын үйл ажиллагааны тодорхойлолт.

Үзлэг шалгалтын явцад хийгдсэн ажлууд:
ИНД-141-ийн дагуу гэрчилгээжих сургалтын байгууллагын үйл ажиллагааг шалгасан Үүнд:
Нисэхийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг доорх шалгах хуудасны дагуу үзлэг, шалгалт хийж гүйцэтгэнэ.

  • ИНД-141.5 Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл;
  • ИНД-141.63 Нисэхийн сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагааны ерөнхий заавар түүнд тавигдах шаардлага;
  • ИНД-141.53 Сургалтын хөтөлбөр болон бичиг баримтад тавигдах шаардлага;
  • ИНД-141.51 Ажилтан тавигдах шаардлага;
  • ИНД-141.53 Нисэхийн сургалтын байгууллагын эрх зүйн орчин, сургалтын тоног төхөөрөмж түүнд тавигдах шаардлага;
  • ИНД-141.57 Сургалт, дадлагын шалгалтад тавигдах шаардлага;
  • ИНД-141.59 Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага;
  • ИНД-141.61 Чанар баталгаажуулалтын дотоод системд тавигдах шаардлага;
  • ИНД-141.61 Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлага.

ИНД-141.63 Сургалтын байгууллагын зааварт тавигдах шаардлагын биелэлтийг “CAA 24141/02 PART141 Compliance Matrix” болон “ATO procedure manual” -ын шалгах хуудасны (Appendix 2,4,6) дагуу шалгасан.
”Job Aid OP-032 Evaluate simulator traininig & checking” шалгах хуудасны дагуу шалгасан.
Харьяа улсын Иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр /АТО/ гэрчилгээ, Үйл ажиллагааны тодорхойлолт, заавар, журам болон холбогдох бусад  баримт бичгүүдтэй танилцсан;

Ажлын тайлан, дүгнэлт:

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “BAA Training Vietnam” сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, зөвшөөрөгдсөн сургалтууд болон сургалтын заавар, журам, боловсон хүчин, анги танхим, ашиглаж буй техник тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг нь ИНД-141.5. /Гэрчилгээ олгох/, ИНД141.51. /Ажилтанд тавих шаардлага/, ИНД-141.53. /Байгууламжийн шаардлага/, ИНД141.55. /Баримт бичиг/, ИНД-141.57. /Сургалт зохион байгуулах болон үнэлгээ хийх/, 141.59. /Бүртгэл хөтлөх/, ИНД-141.61. /Аюулгүй байдлын удирдлага/, ИНД-141.63. /НСБ-ын стандарт гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар/-д заасан шаардлагуудад нийцэж байгаа тул “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ”, түүний хавсралт “Үйл ажиллагааны тодорхойлолт” ИНД-141.9(a) дагуу доорх сургалтыг зохион байгуулах эрхтэй 5 /таван/ жилийн хугацаатай олгох боломжтой гэж дүгнэж байна.

 

ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН :
ҮНЭМЛЭХ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                                     Н.ЗАЯА

ТАЙЛАНГ БИЧСЭН:
ҮНЭМЛЭХ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ                                           Д.МӨНГӨНХҮҮ

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper