Нийтлэгдсэн 2023-06-30

“МИАТ” ТӨХК ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭ 15 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ЭХЛҮҮЛЛЭЭ

Манай улс 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “АН-2” агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны тогтмол нислэг хийж эхэлсэн нь өнөөгийн Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхийн эхлэл гэж үздэг бөгөөд “МИАТ” компани 2008 он хүртэл орон нутгийн нислэг үйлдсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “МИАТ” ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж, 9 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон. Өнөөдөр 15 жилийн дараах анхны орон нутгийн нислэгээ үйлдлээ. “МИАТ” ТӨХК ийнхүү орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор гадаадын жуулчид Мөрөн, Ховд, Улиастай, Улаангом, Даланзадгад гэх мэт манай орны аялал жуулчлалын гол бүс нутгууд руу тав тухтай, түргэн шуурхай аялах боломж бүрдэж байна.

“МИАТ” ТӨХК орон нутгийн нислэгтээ зориулан ӨАБНУ-ын “CEM AIR” компаниас CRJ-200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсээр авч байгаа бөгөөд тус агаарын хөлгийг анх удаа нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper