Олон Улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази, номхон далайн бүс нутгийн 623 нисэх буудлуудыг төлөөлдөг тус бүсийн удирдах зөвлөлд шинээр 4 гишүүн нэмэгдлээ.
Саудын Арабын Рияд олон улсын нисэх буудлын корпорацын гүйцэтгэх захирал ноён Мусад Абдулазиз Алдауд, Вьетнамын Airports корпорацын ерөнхий захирал ноён Нгуен Дук Хунг, ICM Airport Technics (Amadeus охин компани) Нисэх буудал, агаарын тээврийн үйл ажиллагаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Хатагтай Сара Самуэл болон БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын корпорацын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал ноён Хаг Жэ Ли өмнөх захирал ноён Кюн Вук Ким албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор 2023 оны 8 дугаар сараас Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхээр болсон байна.
Япон Улсын Кобе хотноо энэ оны 5 дугаар сард болсон ACI-ийн Ази Номхон Далайн Бүсийн Ассамблейн үеэр Хонг Конгийн нисэх буудлын удирдах газрын гүйцэтгэх захирал ноён Фред Лам; Дато Искандар Мизал Махмуд, Malaysia Airports Holdings Bhd (MAHB) компанийн гүйцэтгэх захирал болон Энэтхэг Улсын GMR Hyderabad International Airport компанийн гүйцэтгэх захирал ноён SGK Kishore нар Олон Улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI) –ийн Дэлхийн Удирдах Зөвлөлд ACI Ази Номхон Далайн бүс нутгийг төлөөлөхөөр сонгогдов.
Мөн “Аль Мусбах Интернэшнл Холдингс” ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал ноён Эндрю Перриер нь Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази Номхон Далайн бүсийн Дэлхийн Бизнесийн Түншүүд (WBP)-ийн удирдах зөвлөлд шинээр тус тус сонгогдсон байна.
Эх сурвалж: ACI Asia-Pacific Appoints 4 New Board Members (aci-asiapac.aero)