Нийтлэгдсэн 2023-07-07

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫНХАНД ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ИНЕГ-аас Монгол Улсын Иргэний нисэхийн салбартаа тэргүүлж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчдадаа төрийн болон салбарын шагналыг гардууллаа.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн 81дүгээр зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нислэгийн хөдөлгөөний удирдагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Шарын Майбаярыг шагнасныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа гардууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нягтлан бодогч С.Оюунгэрэл, А.Базаррагчаа, ИНҮТ-ийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын тооцооны нягтлан бодогч Ш.Даваасамбуу, ИНҮТ-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны жолооч П.Норов, ИНҮТ-ийн харьяа ААҮДСА-ны Дулааны сантехникийн хэсгийн дарга М.Батсайхан нарыг “Алтан гадас” одонгоор шагнав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ИНЕГ-ын НААХЗА-ны цаг уурын хяналтын байцаагч Д.Маасүрэн, ИНЕГ-ын Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, ИНҮТ-ийн харьяа ХНАА-ны навигацийн инженер П.Эрдэнэбат, ИНҮТ-ийн харьяа ГТҮШХА-ны жолооч Д.Энхбат, ИНҮТ-ийн харьяа “Буянт-Ухаа” ОУНБ-ын мужаан П.Ерөөлт, ИНҮТ-ийн АБХА-ны хамгаалалтын ахлагч Д.Батсүрэн, ИНҮТ-ийн харьяа Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс,ИНҮТ-ийн харьяа НЭМСЗА-ны тогооч Ш.Хандмаа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнаж урамшуулжээ.

Харин Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Монголын Улсын Зам,тээврийн салбарыг “Хүндэт жуух” бичгээр ИНЕГ-ын АТБЗГ-ын агаарын харилцааны мэргэжилтэн М.Оюут, ИНҮТ-ийн харьяа НХҮА-ны Бүсийн Удирдлагын үйлчилгээний хэсгийн бүсийн ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч Ц.Даваасүрэн, Н.Содбаяр, ИНҮТ-ийн харьяа  АБХА-ны ахлах нягтлан бодогч Д.Лхагвасүрэн нарыг шагнасныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон даргын зөвлөлийн бусад гишүүд гардууллаа.  

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper