ИНЕГ-аас салбарын хүрээнд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновац”-ын уралдаанаас шилдгээр шалгарсан эхний гурван байрын эздийг шалгаруулан шагналаа. Тус уралдаанд нийт 16 бүтээл өрсөлдсөнөөс гуравдугаар байранд “Буянт-Ухаа” ОУНБ-ын гэрэл суултын системийн Зааварлах болон Мэдээлэх тэмдэгтүүдийн гэрлүүдийг LED болгон шинэчлэх төслөөр ГСУХА-ны Гэрэл суултын хэсгийн дарга А.Амгалан, ахлах инженерийн М.Баяраа, гэрэл суултын ахлах инженер В.Мөнгөнжигүүр, инженер П.Чинбат нар шалгарчээ. Харин хоёрдугаар байрт “Дуун холбооны зангилаа төхөөрөмжийн ашиглалтын судалгаа /GAREX 220 VCCS/ төслөөр ХНАА-ны Радио холбооны тасгийн ахлагч инженер Д.Оюунболд, инженер Ж.Хатанболд нар шалгарсан бол “Цаг уурын ажиглалтын автомат станц AWOS-ийг нисэхийн мэдээлэл дамжуулах систем AMHS-д холбож цаг уурын мэдээг дамжуулах судалгааны ажлаар ХНАА-ны Холбооны хэсгийн дарга Э.Булган, Холбооны хэсгийн Өгөгдлийн тасгийн ахлагч Г.Нандин-Эрдэнэ, ахлах инженер Т.Сутай, инженер Д.Ганбилэг, Ч.Бат-Оргил, Ж.Ариунбат нар тэргүүллээ.
Шилдгээр шалгарсан багуудад батламж болон мөнгөн шагнал гардуулав.