Нийтлэгдсэн 2023-07-17

ИНЕГ-ЫН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ SIMOC-Д ОРОЛЦОЖ БУЙ СУРАГЧДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, АМЖИЛТ ХҮСЛЭЭ

 

Дэлхийн математикийн нийгэмлэгээс зохион байгуулдаг (SIMOC) буюу “Singapore International Math Olympiad Challenge” хэмээх нэр хүндтэй олимпиад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс математик сонирхогчид хуран чуулдаг байна. Энэхүү тэмцээн нь ганцаарчилсан болон багаар, математикийн дайчдын сорилт гэсэн гурван төрлөөр явагддагаараа математикийн бусад тэмцээнээс ялгардаг.

SIMOC нь залуу математикчдад авьяас чадвараа нэмэгдүүлэх, үе тэнгийнхнээсээ суралцах, ирээдүйн карьераа эхлүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэж оролцогчид дүгнэдэг байна. Мөн орон орны соёлын солилцоо, харилцан суралцах нөхцөлийг нэмэгдүүлэхээс гадна зөвхөн математикийн ур чадварыг шалгаад зогсохгүй шүүмжлэлтэй сэтгэх, асуудал шийдвэрлэх, аналитик дүгнэлт хийх зэрэг чухал ур чадварыг хөгжүүлэхэд түлхэц болдог аж.

Энэ жилийн SIMOC энэ сарын 22-25-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 32 гаруй орны оролцогчид оюун ухаанаараа өрсөлдөх юм. Тус тэмцээнд манай улсаас Шинэ-Эрин, Шинэ Монгол Харумафүжи, Орчлон, Шинэ-Үе зэрэг сургуулийн сурагчдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Тэгвэл тус Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Холбоо, навигаци, ажиглалтын албаны Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн дарга Д.Сүхбаатарын хүүхдүүд болох “Шинэ Эрин” ОУ-ын сургуулийн 8 дугаар ангийн сурагч С.Алтай, 6 дугаар ангийн сурагч С.Хангай нар багтжээ. Тэд 2022 онд Сингапур улсаас зохион байгуулсан AMO (American Mathematics Olympiad) олимпиадаас мөнгө, алтан медаль мөн Сингапур улсад 2023 онд зохион байгуулсан SASMO (Singapore and Asian Schools Math Olympiad) олимпиадаас тус тус алтан медаль авч SIMOC 2023 (Singapore International Math Olympiad Challenge) олимпиадад оролцох эрхээ авсан. С.Алтай (13 настай), С.Хангай (11 настай) нар нь тус тусын насны ангиллаар энэхүү тэмцээний гурван төрөлд оролцож, оюун ухаанаа сорих юм. Тиймээс ИНЕГ-ын “Эцэг, эхийн зөвлөл”-өөс тэмцээнд нь амжилт хүсч нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, амжилт хүслээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper