Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 оны нэгдүгээр хагас жилийн удирдлагын дүн шинжилгээний хурал 07 дугаар сарын 20-ны өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд болно.
ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх, “Ерөнхий заавар”-ын хэрэгжилтийг хангуулах, байгууллагын стратеги үйл ажиллагааны болон 2023 оны үндсэн үйл ажиллагааны явцыг хэлэлцэн, дүн шинжилгээ хийх, цаашдын төлөвлөлтийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй тус хурал цахимаар давхар явагдах тул ИНҮТ-ийн нийт ажилтнууд та бүхэн идэвхтэй оролцоорой.