Иргэний нисэхийн үндэсний төвийн үйл ажиллагааны 2023 оны эхний хагас жилийн удирдлагын дүн шинжилгээний хурал “Буянт-Ухаа” ОУНБ-ын хурлын танхимд болж байна. Уг хуралд ИНҮТ-ийн харьяа газруудын ажилтнууд танхимаар, орон нутгийн нисэх буудлуудын ажилтнууд цахимаар оролцож байна.
Энэхүү хурал нь ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх, “Ерөнхий заавар”-ын хэрэгжилтийг хангуулах, байгууллагын стратеги үйл ажиллагааны болон 2023 оны үндсэн үйл ажиллагааны явцыг хэлэлцэх, дүн шинжилгээ хийх, цаашдын төлөвлөлтийг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм. Хурлыг “ИНҮТ”-ийн Агаарын навигаци, нисэх буудал, аюулгүй хамгаалалтын үйлчилгээний аюулгүй ажиллагаа (SPIs) болон гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт (KPIs)-ийг тогтоох, батлуулах” ажлын хэсэг, Хамтын ажиллагааны газар, Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын газар, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба хамтран зохион байгуулж байна.