Нийтлэгдсэн 2023-07-20

ИНҮТ-ИЙН ГАЗАР, НЭГЖИЙН ДАРГА НАР ТАЙЛАН, ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Өнөөдөр ИНҮТ-ийн газар, нэгжүүд 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааныхаа удирдлагын дүн шинжилгээний хурлыг хийж байна. ИНҮТ-ийн дарга  Н.Батсайхан хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн дүн шинжилгээний хурал онцгой цаг үед болж байна. Учир нь “Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар амжилттай батлагдлаа. Тус хууль Иргэний нисэхийн салбарт хөгжил болон олон улсын стандарт шаардлагыг биелүүлэхэд олон чиглэлд дорвитой хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. Хуулийн шинэчлэлийг ИНҮТ үйл ажиллагаандаа хэрхэн тусгах вэ гэдэг өнөөдөр бидний хувьд чухал асуудал болоод байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх шинэчлэгдсэн Иргэний нисэхийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төвийн шинэчлэлийг хийх шаардлага хэрэгцээ үүсээд байна. Шинэчлэлийг эхнээс нь зөв, мэргэжлийн өндөр түвшинд, урт хугацаандаа үр өгөөжтэй байхаар хийх нь бидний гол зорилт юм. Энэхүү шинэчлэлтийг хийхэд өнөөдрийн удирдлагын дүн шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэдгийг онцлон хэллээ.

Мөн энэхүү хурлаар Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын албаны дарга И.Амарсанаа “ИНҮТ-ийн дотоод менежментийн тогтолцооны  үнэлгээ, аюулгүй ажиллагаа, чанарын шаардлагын хэрэгжилтийн түвшин сэдэвт илтгэл танилцууллаа. Мөн АНҮГ-ын менежер Н.Идэр “Агаарын навигацийн үйлчилгээний бодлогын түвшний уялдаа” сэдвээр, НБҮГ-ын дарга С.Нацагдорж “Нисэх буудлын үйлчилгээний бодлогын түвшний уялдаа” сэдвээр, АБХА-ны Төлөвлөлт, сургалтын хэсгийн дарга О.Ууганбаатар “Аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний бодлогын түвшний уялдаа” сэдвээр, Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан “Нисэхийн аюулгүй ажиллагааны хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл танилцуулга хийлээ.

Илтгэл бүрийн төгсгөлд хуралд оролцогчид тус илтгэлтэй холбоотой асуулт асууж, холбогдох удирдлагууд хариулт өгснөөр удирдлагын дүн шинжилгээний хурал түр завсарлав.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper