Нийтлэгдсэн 2023-07-21

УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Иргэний нисэхийн үндэсний төв болон түүний харьяа газар, албад өчигдөр /2023.07.20/ удирдлагын дүн шинжилгээний хурлаа хийлээ. Тус хурлаар Хамтын ажиллагааны газар, Нисэх буудлын үйлчилгээний газар, Захиргаа, хүний нөөцийн газар, Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн газар, Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын алба, Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн алба, Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба, Аюулгүй байдал, хамгаалалтын алба, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба, “ИНҮТ-ийн Агаарын навигаци, нисэх буудал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний аюулгүй ажиллагаа (SPIs) болон гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт (KPIs)-ийг тогтоох, батлуулах” ажлын хэсгүүд тайлан илтгэлээ танилцуулсан. Мөн ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан “ИНҮТ-ийн 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн үзүүлэлт, үйл ажиллагааны түвшин, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд “Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн зарим онцлох заалтууд тэр дундаа хүн төвтэй хөгжлийн зохицуулалтын талаар онцлон тэмдэглэв. Түүнчлэн энэхүү хурлын үеэр ИНҮТ-ийн “Эцэг эхийн зөвлөл”-өөс зохион байгуулсан гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Энэ удаагийн удирдлагын дүн шинжилгээний хуралд ИНҮТ-ийн харьяа газар, нэгжийн удирдлага, ажилтнууд танхимаар, орон нутгийн нисэх буудлын ажилтнууд цахимаар оролцсон. Хурлын үеэр оролцогчид хурлын шийдвэрт тусгах санал хүсэлтээ өгсөн бөгөөд танхимаас нийт 31 санал гарсан юм. Мөн орон нутгийн нисэх буудлуудын саналыг цахимаар хүлээн авч зохион байгууллаа. Ингэснээр ирсэн саналуудыг хэлэлцэж, олонхын санал авсан асуудлуудыг хурлын шийдвэрийн төсөлд тусгах, ИНҮТ-ийн шинэчилсэн дүрмээр зохицуулах, ажлын хэсгээр шийдвэрлүүлэх, ИНҮТ-ийн даргын зөвлөлөөр шийдүүлэх, нэмэлт судалгаа хийж, дахин хэлэлцэх, тухайн асуудлыг хариуцсан албаар шийдүүлэх зэргээр ангилснаар энэ удаагийн “Удирдлагын дүн шинжилгээний хурал” амжилттай болж өндөрлөлөө.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper