“ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ” Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн -2023 боллоо. Тус зөвлөгөөнд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Зэм тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид салбарын залуу боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх вэ, гадаад, дотоодод тэтгэлэгээр суралцуулах, суралцаад ирсэн хүмүүсээ мэргэшүүлэх, чадвахижуулах тал дээр анхаарах ёстой. Мөн залуучуудын нийгмийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Тийм болохоор хүний амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор 1430 айлын орон сууцны хотхоныг барьж байгуулж, барилга баригдсан үндсэн өртөгөөр нь салбарынхаа залуучуудыг орон сууцтай болгохоор ажиллаж байна. Түүнчлэн зөвхөн орон сууц бариад зогсохгүй энэ хороолол дотроо сургууль, цэцэрлэгтэй, оффистой, спорт цогцолбортой цогц бүтээн байгуулалтыг бий болгох юм” гэдгийг онцоллоо.
Түүний дараа ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа “Иргэний нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын онцлог, ач холбогдол сэдвээр илтгэл тавьсан. Мөн “Автотээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, ач холбогдол, “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, ач холбогдол, “ЗАм тээврийн ажилтнуудадчиглэсэн нийгмийн бодлого” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж оролцлоо.
Үүний дараа ЗТХЯ-ны ТЗДТБЗГ-ын хэлтсийн дарга Х.Итгэлт,”Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, “Автотээврийн үндэсний төв”-ийн захирал Б.Гүрсоронзон , Зам, тээврийнзалуучуудын хөгжлийн зам зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн, ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга, ИНЗХ-ны тэргүүн Э.Төрбаяр нар “Салбарын залуучуудын нийгмийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Ийнхүү Зам тээврийн салбарын залуучууд “Хөгжлийн түүчээ” уриан дор нэгдэж, салбарынхаа талаар хэлэлцэж, санал сэтгэгдлээ солилцож, хоорондоо танилцаж нэгэн өдрийг өнгөрүүллээ.