Нийтлэгдсэн 2023-07-27

УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЙДВЭР

Иргэний нисэхийн үндэсний төв болон түүний харьяа газар, албад долдугаар сарын 20-нд удирдлагын дүн шинжилгээний хурлаа хийсэн. Энэ удаагийн хуралд ИНҮТ-ийн харьяа газар, нэгжийн удирдлага, ажилтнууд танхимаар, орон нутгийн нисэх буудлын ажилтнууд цахимаар оролцсон юм. Хурлын үеэр оролцогчид хурлын шийдвэрт тусгах санал хүсэлтээ өгсөн бөгөөд танхимаас нийт 31 санал гарсан. Мөн орон нутгийн нисэх буудлуудын саналыг цахимаар хүлээн авч зохион байгууллаа.

Хуралд  оролцогчдоос авсан бүх саналыг хэлэлцэж, зарим саналыг нэгтгэн, дараах 10 асуудлыг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.

  1. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах /ИНҮТ-ийн дүрмийг шинэчлэх, ИНҮТ-ийн дүрэмтэй холбогдон гарах журам, зааврыг шинэчлэх, ИНҮТ-д бүтцийн шинэчлэл хийх саналыг боловсруулан өргөн барих, ИНҮТ-ийн 2024 оны төсөвт санал оруулах г.м/
  2. Иргэний нисэхийн үндэсний төвийн төлөвлөлтийн тогтолцоог шинэчлэх,
  3. Иргэний нисэхийн үндэсний төвийн нэгдсэн менежментийн тогтолцооны 2023 оны зорилтыг батлах,
  4. Иргэний нисэхийн үндэсний төвийн Эрсдэлийн удирдлагын багийг томилох,
  5. Иргэний нисэхийн үндэсний төвийн хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцооны нэгдсэн нэг гэрчилгээтэй байх,
  6. Иргэний нисэхийн үндэсний төвийн стратеги үйл ажиллагааны гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт /KPI/-ийн арга аргачлал, хэмжүүр үзүүлэлтийг тодорхой болгох, сайжруулах,
  7. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод тусгасан нисэх буудлуудын менежментийг төр хувийн хэвшлийн түншлэл /Концесс/-ийн хүрээнд хэрэгжүүлэх сонирхогч байгууллагуудыг хамтарсан хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулах,
  8. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болон Ховд, Мөрөн, Гурвансайхан, Чойбалсан нисэх буудлуудыг түшиглэн бүсчилсэн тээвэр логистикийн төв байгуулах асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, шийдвэрлүүлэх,
  9. Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба салбар нэгжүүд нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар судалгааг хийж нэгтгэн, 2024 оны төсөвт тусган, хэрэгжүүлэх,
  10. Орон нутгийн нисэх буудлуудын орон тооны асуудлыг дахин авч хэлэлцэх,

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper