Нийтлэгдсэн 2023-08-05

МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр албан ёсны хэлэлцээрүүдийг хийж байгаа.

Энэ хүрээнд хоёр улсын хооронд “OPEN SKY” буюу “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг  баталлаа. Хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурлаа.

Ийнхүү уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор 2024 оны эхний хагаст Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болж,  Нислэгийн тийз 2 дахин хямдарна, АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-оос 3 дахин багасна, Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ, Манай улсын иргэд АНУ- руу цаг мөнгөө хэмнэж хямд зардлаар зорчино, Жилд дунджаар 45 сая ам долларын урсгал монголдоо үлдэнэ, АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 шахам мянган монгол иргэний эрх ашиг хангагдана, Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ, Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө, Гуравдагч хөршийн бодлого улам батажна гэх зэрэг олон талын өндөр ач холбогдолтой юм.

АНУ-ын шууд нислэгт зориулж, “МИАТ” компани эхний ээлжид BOEING 787 900 маркийн хамгийн сүүлийн үеийн орчин үеийн онгоцыг авсан. Наймдугаар сарын 10-ны өдөр эхний онгоц Улаанбаатар хотод буух юм.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper