Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр нар АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Захиргаа /TSA/-ны Олон улсын үйл ажиллагааны дэд даргын орлогч Энтони К.Монреалтай уулзлаа. Уг уулзалтаар TSA-тай Security Sensitive Information Agreement буюу “Аюулгүй байдлын эмзэг мэдээлэл болон олон нийтийн аюулгүй байдлын бус мэдээллийг солилцох гэрээ” байгуулах, Air Marshal Security буюу “Нислэгийн үеийн аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах гэрээ”, Сargo Security Program (CSP) буюу “Ачаа шуудангийн аюулгүй байдлын хөтөлбөр” байгуулах талаар ярилцлаа.
Нийтлэгдсэн 2023-08-08