Нийтлэгдсэн 2023-08-11

БОИНГ 787-9 DREAMLINER АГААРЫН ХӨЛГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

“МИАТ” ТӨХК алсын зайд нислэг үйлдэх “Хубилай Хаан” хэмээн нэрийдсэн “В787-9 Dreamliner” агаарын хөлгөө өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Хөлгийг “Meilan” нисэх буудлаас агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал, агаарын хөлгийн дарга, сургагч багш Ө.Амарбат, Б.Амарсанаа нар нислэгийн багийн хамт Улаанбаатарт /Чингис хаан ОУНБ/ амжилттай буулгалаа.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: 2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээлээ

Агаарын хөлөг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Нээлттэй тэнгэр /Open sky/ бодлого үр дүнгээ өгч байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврийн салбарт хямд тийз хүртээмжтэй нислэг зорилт тавин ажиллаж 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээлээ. Манай улс ирэх оны эхний хагасаас АНУ руу шууд нислэг үйлддэг болно. Ингэснээр нислэгийн хугацаа 2-3 дахин буурах юм. Өөрөө хэлбэл АНУ руу одоо 36-48 цаг нисэж байгаа бол энэ 12 цаг нисээд ирэх боломжтой болох гэж байна. “Dreamliner” буюу мөрөөдлийн хөлгийг хүлээн авсанаар бид дэлхийд гарцтай агаарын тээврийн хөгжлийг нэг шат ахиулж байгаа түүхэн өдөр болж байна” хэмээн онцлон хэллээ.

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: Өрсөлдөөн улам нэмэгдэж байна, “МИАТ” компани өрсөлдөөнд бэлэн

“В787-9 Dreamliner онгоцыг хүлээн авч байгаа нь МИАТ ТӨХК-ийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Энэ онгоцыг авчрахад манай компанийн бүх ажилтан оролцсон. Сүүлийн нэг жил гурван сарын хугацаанд тасралтгүй хэлэлцээр хийсний үр дүнд өнөөдөр онгоцоо хүлээн авлаа. Дараагийн онгоц 2024 оны гуравдугаар сард ирнэ.

Агаарын тээврийн либералчлал эрчимтэй хийгдэж байна. Жишээлбэл зөвхөн Солонгосын чиглэлд гадаад, дотоодын агаарын тээвэрлэгч долоон компани долоон хоногт 43 нислэг үйлдэж байна. МИАТ ТӨХК долоон хоногт 24, зарим өдөрт 4-5 удаа нисэж байна. Өнгөрсөн сард “МИАТ” компани дангаараа 350 нислэг хийлээ. Энэ бол агаарын тээврийн либералчлал бодитой явагдаж байгаагийн илрэл.

Ойрын хугацаанд буюу 2024 оны хоёрдугаар улиралдаа багтан АНУ руу шууд нислэг үйлдэнэ. 2025, 2026 онд Австрали, Сингапурын нислэгүүдийг хийхээр төлөвлөгөөндөө оруулан бэлтгэлээ хангаж байна. Өрсөлдөөн улам нэмэгдэж байна. МИАТ компани өрсөлдөөнд бэлэн. Ойрын хугацаанд үндсэн тарифаа тодорхой хэмжээгээр бууруулахаар зорин ажиллаж байна. Тун удахгүй биеллээ олох байх. “Хубилай хаан” маань ирэх долоо хоногоос нислэгийн хуваарьт орж, иргэдэд үйлчилнэ.

В787-9 Dreamliner агаарын хөлгийн мэдээлэл:

“Хубилай хаан” агаарын хөлөг нь өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй юм.

Зорчигчийн тав тухын хувьд:

В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том

Салоны дуу чимээ бага тул зорчигчид урт замд ая тухтай амрах боломжтой

Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайжирсан.

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг ирлээ. Дараагийнх нь 2024 оны хоёрдугаар улиралд ирнэ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper