Нийтлэгдсэн 2023-08-15

ИНЕГ, FAA ХАМТРАН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХАВСРАЛТЫГ ӨӨРЧЛӨХӨӨР ТОХИРОЛЦЛОО

АНУ, Монгол хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд 2011 онд байгуулсан NAT-I-1007 дугаартай Санамж бичгийн 1 дүгээр хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар цаашдын хамтын ажиллагааны талаар тусгасан Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, FAA-ын Бодлого, олон улсын харилцаа, байгаль орчны асуудал хариуцсан администратоын орлогч Лаурэнс Уайлдгус нар зурж байгуулав.

АНУ-ын Тээврийн Департаментын Холбооны Нисэхийн Захиргаа буюу FAA, Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т дараах байдлаар өөрчлөлт оруулахаар тохиролцжээ.

Тодруулбал, Энэхүү хавсралтын дагуу FAA нь Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт техникийн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон бөгөөд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийгдэх олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны IASA аудит шалгалтад хамрагдах болон нисэх буудлын нисэхийн аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, түүнд нийцэх техникийн тусламж үзүүлэх үүднээс цаашид хамтран ажиллана.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper