Нийтлэгдсэн 2023-08-15

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУД ХООРОНД ПРОТОКОЛ БАЙГУУЛЛАА

 Монгол Улс, ОХУ-ын Иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд протокол байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр анх 1997 онд байгуулагдсан.  Түүнээс хойш хоёр улсын Иргэний нисэхийн байгууллагууд хооронд байгуулсан баримт бичгүүдэд нислэг үйлдэх давтамж, багтаамж зэргийг тусгаагүй байсан бол энэхүү протоколд зорчигч тээврийн нислэг аливаа агаарын хөлгийн багтаамжийн хязгаарлалтгүй долоо хоногийн 7 давтамжтай, харин ачаа тээврийн нислэгт аливаа хязгаарлалт тавихгүй байхаар тодорхой тусгасан байна.

Мөн 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хоёр улсын Иргэний нисэхийн байгууллагууд хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тохиролцсон маршрут тус бүрд тал бүрээс нэг агаарын тээвэрлэгч нислэг үйлдэхээр тохирсон байдаг. Энэ нь ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд зэрэг чиглэлд бусад агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэх боломжийг хязгаарлаад байсан. Харин энэхүү протоколыг байгуулснаар ОХУ-ын чиглэлд олон тооны агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэх боломж бүрдэж байна.

Протокол хүчин төгөлдөр болсноор хоёр талын агаарын тээвэрлэгчид дараах чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна. Тодруулбал,

  1. Оросын Холбооны Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дараах маршрутаар нислэг үйлдэх эрхтэй.
ОХУ дахь цэгүүд Дундын цэгүүд Монгол Улс дахь

цэгүүд

Чанадын цэгүүд
ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх ду рын цэг Гуравдагч улс дахь цэгүүд Улаанбаатар, Чойбалсан, Өлгий, Улаангом Сөүл, Бээжин
  1. Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дараах маршрутаар нислэг үйлдэх эрхтэй.
ОХУ дахь цэгүүд Дундын цэгүүд Монгол Улс дахь

цэгүүд

Чанадын цэгүүд
Москва, Эрхүү, Екатеринбург, Чита, Улаан-үд Новосибирск, Кызыл Гуравдагч улс дахь цэгүүд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх дурын цэг Истанбул, Берлин,

Майн дахь Франкфурт, Лондон, Прага, Мюнхен

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper