Нийтлэгдсэн 2023-08-22

ИНҮТ-ИЙН ДАРГЫН БОДЛОГЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын бодлогын шуурхай хурал өнөөдөр боллоо. Төвийн дарга Н.Батсайхан тус хурлаар ИНҮТ-ийн бүтцийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Бүтцийн шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага, байгууллагад үүсээд байгаа нөхцөл байдал, цаашид анхаарал зүйлс, бүтцийн өөрчлөлт хийх бэлтгэл ажлын хүрээнд ажилтан, нэгж, төвийн бүтээмжийг дээшлүүлэх ажлуудын талаар танилцуулав. Мөн бүтцийн шилжилтийн хүрээнд нэгжийн удирдлагууд юунд анхаарах шаардлагатайг хэлээд ИНҮТ-ийн шинэ бүтцийн төлөвлөгөөг танилцуулж, удирдлагуудтай санал солилцлоо.

Хуралд ИНҮТ болон түүний харьяа алба, салбар нэгжийн удирдлагууд, АНҮГ, НБҮГ-ын мэргэжилтнүүд танхимаар, орон нутгийн нисэх буудлын дарга нар цахимаар оролцлоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper