ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг” “Иргэн бүрт Эрүүл мэнд” уриан дор явагдаж, Иргэдийн хэрэглээний боловсролын төвийн багш, Аюулгүй байдал судлалын докторант Б.Марал “Ажлын байран дахь хоол зүйн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын зөв дадал, зуршил, ашигт эрдэс минералуудын давуу тал нууцыг таньж мэдэх талаар туршилт” сэдвээр мэдээлэл өгсөн юм. ИНҮТ-ийн харьяа алба, салбар нэгжийн ажилтнууд танхимаар болон цахимаар сургалтад хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авлаа.
Нийтлэгдсэн 2023-08-29