Нийтлэгдсэн 2023-08-31

АНУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗАХИРГАА БУЮУ TSA-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ, ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбогдуулан АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын захиргаа /Transportation Security Administration/-наас хийгдэх нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд тус улсын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /Transportation Security Administration/-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан дарга, ноён Гари Рэнфроу болон Бээжин хот дахь төлөөлөгч, хатагтай Шерри Сото, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч нарын хамт Монгол Улсад айлчилж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон ИНЕГ-ын удирдлагуудтай өнөөдөр  /2023.08.31/ уулзалт хийлээ.

Уулзалтын дараа ноён Гари Рэнфроу, бусад төлөөлөгч нарын хамт “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper