Бүгд Найрамдах Ливан Улсын Бейрут хотод энэ оны 8 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд болж өнгөрсөн #IFBB буюу Олон Улсын Фитнес, Бодибилдингийн Холбооны Ази тивийн аварга шалгаруулах 56 дахь удаагийн тэмцээнд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа Мэдээллийн аюулгүй байдал технологийн албаны Мэдээллийн технологийн инженер Д.Лхагва-Очир амжилттай оролцож, Mens physic -170, -173см хүртэл ангилалд 8-р байр, Fit pairs ангилалд 5-р байранд шалгарлаа.
Д.Лхагва-Очиртоо халуун баяр хүргэж, цаашдын спортын их үйлсэд нь амжилтын дээдийг хүсье.
ТҮҮНИЙ ГАРГАСАН АМЖИЛТУУД:
2020 он:
– Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд
– Спорт модель – 174 алт
– Залуучууд алт
– Үнэмлэхүй аварга
2022 он:
Монголын Мистер 2022» Улсын Аварга Шалгаруулах Бодибилдинг
Фитнесийн тэмцээнд
– Мөнгөн медаль
2023 он:
Монголын мистер мисс 2023
Спорт модель – 174 алтан медаль
Цомын эзэн
ЦОЛ ЗЭРЭГ:
– Спортын мастер
– Багш дасгалжуулагч