НЭГ. Тэтгэлгийн зорилго: Зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, сурталчлах, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.
ХОЁР. Тэтгэлгийн хэмжээ: Жил бүр сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн 100 хүртэлх оюутанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн тэтгэлэг тус бүр олгоно.
ГУРАВ. Бүртгүүлэгчдэд тавигдах үндсэн шаардлага:
Өмчийн хэлбэр үл харгалзан гадаад дотоодын бакалавр, магистр, доктор, МСҮТ-д суралцаж байгаа суралцагчдад хамаарна.
Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
– Суралцагч нь сүүлийн 2 улирал 3.2 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
– Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл нь уралдаан тэмцээнд шалгарсан бол давуу тал болно.
– Сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн тохиолдолд оюутанд тэтгэлгийг олгоно.
– Суралцагч тэтгэлэг авсан эсэхээс үл хамааран дараагийн жилийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.
ДӨРӨВ. Бүрдүүлэх материал:
– Иргэний үнэмлэхийн хуулбар;
– Тэтгэлэгт хамрагдахаа илэрхийлсэн оюутны хувийн өргөдөл;
– Оюутны талаарх мэдээллийг агуулсан анкет;
– Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
– Суралцсан хугацааны сурлагын дэлгэрэнгүй дүнгийн жагсаалт /сүүлийн 2 улирал/, амжилтыг тодорхойлсон баримт бичиг;
– Сургалтын төлбөр төлсөн баримт;
– Бусад байдлыг нотлох баримт (өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан г.м) хорооны засаг даргын тодорхойлолтоор баталгаажуулсан байх.
ТАВ. Сонгон шалгаруулалтын бүртгэл болон зохион байгуулалтын хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/… цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.
Жич: Зөвхөн онлайнаар бүртгэл явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
ЗУРГАА. Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс:
– Тэтгэлэгтэй холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодит бусаар үнэлсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
– Сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг сургалтын асуудал хариуцсан зөвлөл шийдвэрлэнэ.
Холбоо барих: Ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд 51-263171 дугаарын утсаар холбогдох боломжтой.