Нийтлэгдсэн 2023-09-15

ICAO TRIP 2023 СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын 18 дахь удаагийн TRIP симпозиумд оролцогчдыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн Дарга Хуан  Карлос Салазар 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Канад Улсын Монреаль хот дахь төв байрандаа угтан авлаа.

Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас жил бүр зохион байгуулдаг энэхүү симпозиум нь зорчигчийн бүртгэл мэдээллийн менежментийн төрөл бүрийн мэдээллийг солилцох боломжийг олгодог платформоор хангах, олон улсын иргэний нисэхэд тулгарч буй аюул заналхийллийг шийдвэрлэхийн зэрэгцээ зорчигчдын аяллыг хөнгөвчлөхөд олон улсын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэдэг бөгөөд энэ жилийн симпозиум INTERPOL Биометрик олон улсын форумтай хамтран зохион байгуулагдаж байна.

Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ерөнхий нарийн бичгийн Дарга Ноён Салазар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ агаарын тээврээр зорчигчдын аяллыг хөнгөвчлөхөд,  нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг тус симпозиумийн нээлтийн ажиллагаан дээр онцлон тэмдэглэсэн. ICAO- TRIP-ын стратегийн бүрэлдэхүүн хэсгээр зорчигчдын саадгүй зорчих боломжийг хангахад: аялалын баримт бичиг, баримт бичиг олгох хянах, машинаар унших боломжтой аяллын бичиг баримт, хяналтын систем болон харилцан ашиглах боломжтой програмууд зэрэг нэн чухал юм. Ерөнхий нарийн бичгийн дарга: аялагчдын баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд баримт бичиг олгох, шалгах үйл явцад технологийн үүрэг чухлыг онцлоод агаарын тээврээр аялагчдын нүүр царайг танин баталгаажуулж, дижитал итгэмжлэл олгодог шинэ технологийг талаар онцлолоо.

TRIP-2023 симпозиумыг видео бичлэгийг ICAO TV-ээр хүлээн авч үзэх боломжтой.

Эх сурвалж: https://bit.ly/3WwI3uF

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper