Нийтлэгдсэн 2023-09-19

ИНЕГ-ЫН ДАРГЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа даваа гарагт болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгаврын талаар мэдээлэл танилцуулав.

Хуралдааны үеэр алба, салбар нэгжийн удирдлагуудаас цаг үеийн үйл ажиллагаа, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг сонсож, хэрхэн шийдвэрлэх чиглэл, удирдлага, арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн,

  • “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд орон нутгийн хуваарьт нислэг хүлээн авах хүчин чадлын судалгаа хийж танилцуулах;
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлын заалны зохион байгуулалтын талаар судалгаа хийх;
  • 2023 онд 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр  хийхээр төлөвлөсөн. Үүнээс үлдсэн орнуудтай хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэхэд анхаарах;
  • Хэнтий аймгийн Өндөрхаан болон Дадал нисэх буудлын ажлыг түргэвчлэхэд анхаарах;
  • Инновацын уралдаанаас шагналт байруудад шалгарсан бүтээлүүдийн үр өгөөж, үр дүнг ажилтнуудад мэдээлэх;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад өглөө.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper