Нийтлэгдсэн 2023-09-20

ATM/CNS ЗОХИЦУУЛАХ ХУРАЛД ИНЕГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Иргэнийн нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд “ATM/CNS зохицуулах хурал”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгууллаа.

Тус хурлаар Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийн платформ, шинэ агаарын хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, хөрш нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хоорондын хамтран ажиллах гэрээг дүгнэх, гэрээг шинэчлэн батлах, өгөгдөл мэдээлэл дамжуулах AMHS, CRV сүлжээний бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлуудыг талууд хэлэлцсэн юм. Тухайлбал, Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх үйл ажиллагааг сайжруулах,  гарч буй хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, харилцан тохиролцлоо. Мөн Бээжин-Улаанбаатар, Урумчи-Улаанбаатар, Харбин-Улаанбаатар, Хөххот-Улаанбаатар, Ланжоу-Улаанбаатар Бүсийн НХУ-ын төвүүд хоорондын харилцан ажиллагааны гэрээнүүдэд хоёр талаас оруулсан саналуудыг тусган, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00.00 олон улсын цагаар хэрэгжүүлж эхлэхээр гэрээнүүдийг үзэглэлээ.

Энэ удаагийн хурлын үеэр Монгол Улс, БНХАУ-ын агаарын зайд үйлдэгдэж буй олон улсын нислэгүүдэд агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй үзүүлэхэд шаардлагатай техник, технологийн шийдлүүдийг харилцан тохиролцож, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг үзүүлэх, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах,  хоёр улсын агаарын зайн ашиглалтыг сайжруулах, шинэ агаарын хаалгыг нээх асуудлыг эрчимжүүлэх талаар тохиролцлоо. Энэ нь хоёр улсын агаарын навигацийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд дүгнэж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх зорилгоор  Үйл ажиллагааны менежментийн төв, Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн байгууллага, Нисэхийн мэдээлэл үйлчилгээний байгууллага, Нисэхийн цаг уурын төв болон Хойд бүсийн ойртолтын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний төвүүдэд тус тус зочилж,  тухайн төвүүдийн ашиглаж буй тоног төхөөрөмж, программ хангамж болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.

“ATM/CNS зохицуулах хурал”-д Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, тус газрын мэргэжилтэн Э.Энхмөнх, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Г.Батбулган, Иргэний нисэхийн үндэсний төвийн Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Г.Баттөгс, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн урсгал, төлөвлөлтийн албаны дарга Т.Батбаяр нар оролцлоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper