ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2020 оны 253/20, 721/20 тоот дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдэл үүсэж, хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг 9 дүгээр сарын 21 ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус нисэх буудалд тогтмол нислэг үйлдэж байгаа авиакомпаниудын нислэгийг аль болох тасалдуулахгүй байхаар тооцож, засварын ажилтай холбоотойгоор 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл даваа, лхагва, бямба гарагуудын 18.00-24.00 цагийн хооронд зурвас нээлттэй, бусад цагуудад хаалттай гэж зарласан. Энэ хугацаанд агаарын хөлгийн зогсоол нээлттэй бөгөөд нисдэг тэрэг хүлээж авна.