Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, удирдлагууд өнөөдөр Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан болон ИНЕГ, ИНҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Үйлдвэрчний эвлэлийн хороодын зүгээс ажилтнуудын нөхцөл байдлыг танилцуулж, цалин болон нэмэгдэл хөлс зэрэг асуудлаар зарим шаардлагыг тавьсан юм. ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлага байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг мөн танилцуулж, уулзалтын үеэр тавьсан асуудлуудыг анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Нийтлэгдсэн 2023-10-03