Нийтлэгдсэн 2023-10-06

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙН ХЭРЭГЖИЛТ” ОЛОН УЛСЫН ФОРУМ 11 ДҮГЭЭР САРЫН 09, 10-НЫ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

ИНЕГ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төвтэй хамтран “Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” олон улсын форумыг 2023 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Тус форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO), Холбооны нисэхийн захиргаа (FAA), Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага (Eurocontrol), олон улсын болон дотоодын агаарын тээвэрлэгчид, нислэгийн хөдөлгөөний менежментийн техник, технологи үйлдвэрлэгчид, салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид оролцох бөгөөд чөлөөт агаарын зайн хэрэгжилтийн өнөөгийн түвшин, боломж болон сорилтуудын тухай хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, агаарын навигацийн сүүлийн үеийн техник технологи, хөгжил, дэвшлийн талаар туршлага солилцоно.Энэхүү форум нь Монгол Улсын Засгийн газраас зарласан Монголд зочлох жил болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Тээврийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах юм. Холбогдох мэдээллийг  форумын https://www.mcaa.gov.mn/meetings/fra/  вебсайтаас сонирхоно уу.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper