Нийтлэгдсэн 2023-10-06

ИНЕГ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд ИНЕГ-ын үе үеийн удирдлага, тус газраас гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа ахмадууддаа талархал илэрхийлээд Олон улсын ахмадын өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөлөө. Мөн “1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийг энэ онд шинэчлэн батлуулсан. Хуулиа шинэчилж, салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгоход ИНЕГ-т ажиллаж байсан үе үеийн ахмадууд та бүхний хүчин зүтгэл их байсан. Өнөөгийн бидний ололт амжилт, сайн сайхан бүхэн та бүхний минь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Тиймээс та бүхэндээ нийт ажилтнуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе“ гэлээ.

Уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга асан Л.Лхагва, ИНЕГ-ын өндөр настан Ч.Гэгддорж нарыг Нийслэлийн ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг тус хорооны дарга Т.Дашням гардуулан өглөө.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper