Нийтлэгдсэн 2023-10-10

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН USAP-CMA АУДИТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалт өнөөдөр эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 09.00 цагт ИНЕГ-ын хурлын танхимд боллоо.

ICAO USAP CMA аудит шалгалтыг явуулахаар ICAO-ын аудитороор олон жил ажилласан туршлагатай баг манай улсад ирээд байна. ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа нээлтийн үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөөр ирсэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын аудиторуудад талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг хүслээ.

Мөн тэрбээр “Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бүрэн эрхт гишүүнээр нэгдэн орсон өдрөөс өнөөдрийг хүртэл иргэний нисэхийн салбарт олон улсын стандарт, практик зөвлөмжийг мөрдлөг болгон нисэхийн аюулгүй ажиллагаа болон нисэхийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хүчин чармайлт гаргасаар ирсэн.

Иргэний нисэхийн салбарын аюулгүй байдал өндөр түвшинд хангагдах нь манай улсын иргэд болон Монгол улсыг зорин ирэх гадаадын жуулчдын аюулгүй, таатай агаарын тээврийн үйлчилгээг авах үндсэн нөхцөл болдог тул бид олон улсын шаардлагыг үндэсний баримт бичигт тусгаж, мөрдлөг болгон ажиллахыг бүх талаар зорин ажилладаг. Тухайлбал ИКАО Хавсралт 17-ийн 18 дахь нэмэлт өөрчлөлтөөр орсон стандартуудыг Иргэний нисэхийн аюулгүй байдлын журамд нэмэлтээр оруулан Монгол Улсын Засгийн газар 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 339 дугаар тогтоолоор баталгаажуулсан  байна.

Чикагогийн конвенцын 37 дугаар зүйлийн дагуу иргэний нисэхийн үйл ажиллагаанд хамаарах дүрэм, стандарт, журам болон зохион байгуулалтын дээд зэргийн боломжит нэгдмэл байдлыг хангах, ийм нэгдмэл байдлаар иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах түвшнийг сайжруулах болон бусад бүхий л асуудлаар олон улсын иргэний нисэхийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Монгол Улс хооронд 2014 онд байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд USAP-CMA on-site аудитыг 2023 онд Монгол Улсад гүйцэтгэх болсныг бид талархалтайгаар хүлээн авч, холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг цаашид олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас баталсан. Энэхүү хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжлийг хурдасгах суурь болох нь дамжиггүй юм. Улсын стандарт шаардлагад нийцсэн хяналт зохицуулалт болон үйлдвэрлэлийг  иргэний нисэхийн тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой байх болно.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд хийгдэх USAP-CMA аудит нь бид өнөөдрийн хүрсэн түвшнээ үнэлүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тогтоож, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг илүү аюулгүй болгох зорилтуудаа төлөвлөж, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байхаас гадна дараа дараагийн хүлээгдэж байгаа аудит шалгалтад амжилттай хамрагдах үндэс суурь болох юм.

Иймд USAP-CMA аудитад амжилттай хамрагдах нь бидний хүсэл зорилго бөгөөд ирсэн аудиторууд та бүгдийн ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэхэд миний зүгээс бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно. Аудит шалгалт гүйцэтгэх аудиторууддаа болон шалгалтад хамрагдаж байгаа нийт ажилтнууддаа амжилт хүсье” гэлээ.

Энэхүү нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалтад ИНЕГ, ИНҮТ, ИНҮТ-ийн АБХА, НХҮА, ХНАА, Нисэхийн сургалтын төв, НУБИЭ ХХК/Чингис хаан ОУНБ/, “Буянт-Ухаа” ОУНБ болон МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйз ХХК зэрэг нисэхийн салбарын байгууллагуудаас гадна “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-аар нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн ТЕГ, ХХЕГ, ГЕГ, ЦЕГ, УБЕГ, ГИХГ зэрэг төрийн байгууллагууд хамрагдах юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper