Нийтлэгдсэн 2018-02-26

ЗАЙНААС УДИРДДАГ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өнөөдөр дэлхий даяар *зайнаас удирддаг агаарын хөлгийн системийг маш ихээр үйлдвэрлэж, өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал, зайнаас удирддаг агаарын хөлөг, олон сэнстэй “нисдэг тэрэг”-үүдийг цахилгаан барааны болон тоглоомын дэлгүүрүүдээр хүртэл борлуулж байгаа билээ.

* Зайнаас удирддаг агаарын хөлөг гэдэг ойлголт нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ICAO/-аас гаргасан нэр томъёо юм.

Мөн түүнчлэн хүнгүй нисдэг төхөөрөмж /Unmanned Aerial Vehicles-UAV/, хүнгүй нисдэг систем /Unmanned Aerial Systems-UAS/, ба дрон гэсэн ойлголтуудаар тодорхойлогдоно.

Түүнээс гадна агаараас зураг авах, өндөр хүчдэлийн шугамд хяналт тавих гэх мэтээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах маш их хэрэгцээ гарч байгаа болно.

Гэвч эдгээр зайнаас удирддаг агаарын хөлгийн загвар нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьсан бүсд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэлийг үүсгээд байна.

Дэлхий даяар иргэний нисэхийн салбарт тулгамдаж буй энэхүү эрсдэлийг багасгах, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бууруулах чиглэлээр янз бүрийн зохицуулалт хийж, хяналтын аргачлалуудыг боловсруулж байгаа болно.

Иргэний нисэхийн бүх төрлийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд тавигдах шаардлагуудтай нэгэн адилаар зайнаас удирддаг агаарын хөлгийн системийг нисгэж буй хувь хүн, байгууллага нь зарим төрлийн иргэний нисэхийн дүрэм, журам, зааврын талаар мэдлэгтэй байх, тэдгээрийг дагаж мөрдөх шаардлагатай.

Жишээ болгон Шинэ Зеланд улсын NZ Drone Safetyвидео бичлэгтэй танилцана уу (бичлэг2:16).

 Иргэний нисэхийн дүрмүүд

Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, байгууллага бүр нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тодорхой үүрэг хариуцлагатай байдаг.

Эдгээр харилцааг Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн дагуу Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Зам, тээврийн хөгжлийн яам/-аар батлагдсан Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу зохицуулж байна.

Иргэний нисэхийн багц дүрэмд Зайнаас удирддаг агаарын хөлгийн системийн талаар дараах 2 үндсэн хэсэгт тусгасан байгаа болно. Үүнд:

  1. Иргэний нисэхийн дүрэм 101 /ИНД-101/ “Жироглайдер ба Парасейл, Хүнгүй агаарын хөлөг, бөмбөлөг, цаасан шувуу, пуужингийн үйл ажиллагааны дүрэм”; ба
  2. ИНД-102 “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, гэрчилгээжүүлэлт”.

Зайнаас удирддаг агаарын хөлгийн системийн үйл ажиллагаа эрхлэгч нь мөн ИНД-91 “Ерөнхий үйл ажиллагааны болон нислэгийн дүрэм” болон бусад холбогдох дүрмүүд (ИНД 71 гэх мэт)-ийг өөрсдийн үйл ажиллагаанд харгалзан үзэх шаардлагатай.

Иргэний нисэхийн дүрэм 101

ИНД-101 нь зөвхөн 25 кг хүртэлх жинтэй зайнаас удирддаг агаарын хөлгийн хувьд дагаж мөрдөх баримт бичиг мөн. Харин 25 кг-аас дээш жинтэй зайнаас удирддаг агаарын хөлгийн үйл ажиллагаа эрхлэгч нь ИНД-102-ын дагуу гэрчилгээжсэн байна.

Нийт жин нь 15 кг-аас 25 кг хүртэл жинтэй зайнаас удирддаг агаарын хөлөг бүтээх ажиллагааг эрх бүхий этгээд нь шалгасан байх ёстой бөгөөд ИНЕГ-ын даргаар зөвшөөрөгдсөн байна.

ИНД-101-ийн дагуу зайнаас удирддаг агаарын хөлгийн үйл ажиллагаа явуулахад дараах 12 үндсэн зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  1. Нийт жин нь 25 кг болон түүнээс дээш жинтэй зайнаас удирддаг агаарын хөлгийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд аюулгүй ажиллагааг хангасан байх;
  2. Бусад хүмүүс, тэдгээрийн эд материал болон бусад агаарын хөлөгт эрсдэл учруулахааргүй бүх шатны арга хэмжээг авч байх (эрсдэлтэй гэж үзвэл бүү нисгэ);
  3. Зөвхөн өдрийн гэрэлтэй цагаар нисгэх;
  4. Бусад бүх төрлийн зорчигчтой буюу хүнтэй агаарын хөлөгт зам тавьж өгөх;
  5. Тухайн агаарын хөлөгтэй ил харааны орчинг хадгалах буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг нүдэн баримжаагаар харж чадах орчинд л нисгэж (тухайлбал, дуран ашиглах, дэлгэцээр хянах, эсхүл ухаалаг утас гэх мэт өөр системийн тусламжтайгаар хянан нисгэхийг хориглоно) бусад төрлийн агаарын хөлгүүдээс аюулгүй зайд байгааг бататгах (эсхүл өөр бусад этгээдийг тодорхой нөхцөлд бусад агаарын хөлөгтэй аюулгүй зайд байгааг бататгаж байх);
  6. Зайнаас удирддаг агаарын хөлгийг газрын түвшнээс дээш 120 м (400 фут)-ээс дээш өндөрт нисгэхгүй (зөвхөн тодорхой нөхцлүүдийг хангаснаас бусад тохиолдолд);
  7. Агаарын хөлгийг нисгэхээр төлөвлөж буй бүсийн агаарын зайн зохион байгуулалт, хязгаарлалтын талаар зохих мэдлэгтэй байх;
  8. Аэродром, эсхүл аэродромоос 4 км-ээс дотогш зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэхгүй байх (зөвхөн тодорхой нөхцлүүдийг хангаснаас бусад тохиолдолд);
  9. Хэрэв хяналттай агаарын зайд агаарын хөлгийг нисгэх тохиолдолд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад урьдчилан мэдэгдэж, зохих зөвшөөрлийг авсан байх;
  10. Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зориулалтын агаарын зайд нисгэхгүй байх (тухайлбал, цэргийн үйл ажиллагааны бүс, хязгаарлалттай бүс гэх мэт);
  11. Хэрэв хэн нэгний дээгүүр өндөрт нисгэхээр бол тухайн этгээдтэй харилцан зөвшилцсөн байх;
  12. Тогтоогдсон бүс, агаарын зай, объект дээгүүр нисгэх тохиолдолд тухайн бүс, агаарын зай, объектийг эзэмшигчтэй урьдчилан тохиролцсон байх.

Дээрх 12 зөвлөмж нь ИНД-101-р дүрмийг бүрэн төлөөлөхгүй бөгөөд хэрэв ИНД-101 болон ИНД-102-ын дагуу үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байгаа тохиолдолд холбогдох дүрмийг сайтар судалж, өөрийн эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааг дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилан үнэлж, дүгнэсэн байвал зохилтой.

Дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилан үнэлж, дүгнэх ажиллагаанд 24101/02маягт болон Зөвлөмжийн Цуврал АС101-1 “Remotely Piloted Aircraft Systems (RPAS) under 25 kilograms – Operating in compliance with Part 101 Rules” зэргийг ашиглах боломжтой.

 Зөвшилцөл

Зайнаас удирддаг агаарын хөлгийн үйл ажиллагаа эрхлэгч нь объектийг эзэмшигч болон хүмүүс дээгүүр агаарын хөлгөө нисгэх тохиолдолд урьдчилан зөвшилцсөн байх бөгөөд дараах 2 шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Агаарын хөлгийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүмүүс дээгүүр зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэх бол энэ тухайгаа холбогдох хүмүүст нэн түрүүнд мэдэгдэж, зөвшилцөл хийхгүйгээр тухайн агаарын орон зайд нисгэхийг хориглоно; ба
  2. Объектийг эзэмшигчтэй харилцан зөвшилцөлгүйгээр тухайн объектийн харъяаллын хүрээн дэх агаарын орон зайд зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэхийг хориглоно.

Дээрх шаардлага нь ИНД-101-ээр шаардагдах эрсдлийг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулах зөвхөн нэг зүйл юм. Эндээс гадна аливаа аюул эрсдлээс зайлсхийх, урьдчилан сэргийлэх олон тооны харилцаа, хүрэг хариуцлагууд байгаа болно.

Хэрэв зөвшилцөл хийлгүйгээр, эсхүл зөвшилцөл хийх боломжгүй нөхцөлд зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэх нь ИНД-101-ийн дагуу үйл ажиллагаа эрхлэхэд аюултай бөгөөд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулсанд тооцогдохыг анхаарах шаардлагатай.

Мөн зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэх үйл ажиллагааг ИНД-102-ын дагуу гэрчилгээжүүлэх тухай өргөдлийг ИНЕГ-т гаргаж болно. ИНД-102-ын дагуу зохих үнэлгээг хийсний үндсэн дээр зайнаас удирддаг агаарын хөлгийг эзэмшигчийг дээр дурдсан зөвшилцөл хийх үүргийн аль нэг, эсхүл хоёулангаас нь чөлөөлөх тухай зөвшөөрлийг ИНЕГ-ын даргаас гаргаж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөмжийн Цуврал АС101-1-ээс авах боломжтой. 

Иргэний нисэхийн дүрэм 102

ИНД-102 нь зайнаас удирддаг агаарын хөлгийн үйл ажиллагааны эрсдлийг үндэслэнэ. Өргөдөл гаргагч нь ИНЕГ-т үйл ажиллагааны заавраа хүргүүлж, тухайн үйл ажиллагаанд гарч болох аюулыг тогтоож, эрсдлийн үнэлгээ хийсэн, мөн эдгээр эрсдлийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон байна.

ИНЕГ-аас өргөдөл гаргагчид ямар үйл ажиллагааны төрөл нь гэрчилгээжсэн байх шаардлагатай талаар зөвлөмж, зөвлөгөө өгөх боломжтой. Өмнөх бүлэгт дурдсан ИНД-101-ийн зөвлөмжүүдээс гадна ИНД-102-ын дагуу мөн зөвлөмжийн цувралтай бөгөөд ИНД-102-ын дагуу гэрчилгээжихэд энэ хоёр дүрмийн холбогдох шаардлагууд нэгэн адил тавигдана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24102/01 ба 24102/03 маягтууд болон Зөвлөмжийн Цуврал АС102-1-ээс авах боломжтой.

 

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Энэ бүлэгт ашиглагдах үг хэллэгүүд нь иргэний нисэхийн нэр томъёо бүхий техникийн мэдээллүүдийг агуулах учир хэрэв ойлгомжгүй байх эсхүл тодруулах шаардлага гарвал ИНЕГ-ын дараах хаяг, утас болон имэйл ашиглан холбогдож зохих зөвлөмж, зөвлөгөө авах боломжтой.

Мөн агаарын зайн мэдээлэл авах шаардлага гарвал Нисэхийн Мэдээллийн Эмхэтгэл энэ линкээр НМЭ орж харах боломжтой.

  1. ИНЕГ-ын вэб хуудас mcaa.gov.mn; эсвэл
  1. ИНЕГ-ын нэгжүүдтэй зохих асуудлаар холбоо барих:
    1. Агаарын зайн бүтэц, зохион байгуулалт, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний талаар ans@mcaa.gov.mn имэйл хаягаар болон 11-285004 утсаар, аэродром, нисэх буудлын талаар aga@mcaa.gov.mnимэйл хаягаар болон 11-285004 утсаар;
    2. Зайнаас удирддаг агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааны зөвшөөрөл, хязгаарлалт, гэрчилгээжүүлэлтийн талаар ops@mcaa.gov.mnимэйл хаягаар
  1. Санал гомдол, хүсэлтийн талаар srd@mcaa.gov.mn хаягаар тус тус холбогдох боломжтой.

Хаалттай орчин буюу халхлагдсан үйл ажиллагаа

Хаалттай орчин буюу халхлагдсан үйл ажиллагаа гэдэг нь байшин барилга дотор, эсхүл ой мод, цэцэрлэг гэх мэтийн орчинд тухайн объектоос 100 м-ээс багагүй зайд агаарын хөлгийг зогсоох боломжтой байх нөхцлийг хангаж чадахуйц нислэгийг хэлнэ. Хаалттай орчин буюу халхлагдсан үйл ажиллагааны үед агаарын хөлгийг нисгэх өндөр нь тухайн объектийн өндрөөс дээш гарахгүй байх нөхцлийг хангасан байна.

Хаалттай орчин буюу халхлагдсан орчинд агаарын хөлгийг нисгэхэд дээрх нөхцлүүдийг хангаж байгаа тохиолдолд аэродромоос 4 км-ийн гадагш байх, хяналттай болон хяналтгүй агаарын зай болон шөнийн нислэгт тавигдах хязгаарлалтуудаас чөлөөлөгдөж болно.

Хяналттай агаарын зай ба аэродромууд

Хэрэв зайнаас удирддаг агаарын хөлгийн систем/загварыг санамсаргүйгээр болон аргагүй тохиолдолднисгэх тохиолдол нь агаарын зайн холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг санамсаргүй ч гэсэн зөрчиж байна гэсэн үг.

Нислэгийн хөдөлгөөний удирдлага (НХУ)-ын нэгж нь Монгол Улсад бүртгэлтэй аэродромуудын хүрээнд тогтоогдсон агаарын зайд үйлдэгдэж байгаа зорчигч тээврийн агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байдаг.

Агаарын зайг зориулалтаас хамаарч янз бүрээр тогтоодог боловч зурагт харуулсанчлан хэлбэртэй байдаг.

Хэрэв зайнаас удирддаг агаарын хөлгийн систем/загварыг нисгэхээр төлөвлөж буй бүс нь хяналттай агаарын зайд хамаарах тохиолдолд холбогдох НХУ-ын нэгжид энэ талаар урьдчилан мэдэгдэж, зохих зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.

Зайнаас удирддаг агаарын хөлгийн систем/загварыг эзэмшигч нь аэродромын бүсээс 4 км-ийн дотор нислэг үйлдэхийг хориглоно (4 км-ийн радиус нь хяналттай эсхүл хяналтгүй агаарын зай байхаас үл хамаарна).

Одоогийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй дараах аэродромууд байна. Үүнд:

  • Улаанбаатар хот “Чингис хаан” олон улсын нисэх буудал,
  • Өмнөговь аймгийн Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат ба Овоот нисэх буудлууд
  • Баянхонгор аймгийн нисэх буудал
  • Хөвсгөл аймгийн нисэх буудал
  • Ховд аймгийн нисэх буудал
  • Дорнод аймгийн нисэх буудал
  • Өвөрхангай аймгийн нисэх буудал
  • Баян-Өлгий аймгийн нисэх буудал
  • Говь-Алтай аймгийн нисэх буудал
  • Завхан аймгийн нисэх буудал
  • Увс аймгийн нисэх буудал
  • Сүхбаатар аймгийн нисэх буудал
  • Хэнтий аймгийн нисэх буудал
  • Дундговь аймгийн нисэх буудал
  • Булган аймгийн нисэх буудал
  • Ховд аймгийн Булган сумын нисэх буудал
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нисэх буудал

Аэродромуудын холбоо барих хаяг, нислэг үйлдэх журам болон бусад холбогдох материалуудыг Нисэхийн Мэдээллийн Эмхэтгэл НМЭ-ээс харах боломжтой.

Түүнчлэн хяналттай агаарын зай болон аэродромуудын орчинд зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэх үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалтуудын талаар Зөвлөмжийн Цуврал АС101-1 болон АС102-1-ээс тус тус дэлгэрэнгүй танилцана уу.

Тусгай зориулалтын агаарын зай

Монгол Улсын агаарын зайн зарим хэсэг нь “Тусгай зориулалтаар ашиглах” агаарын зайгаар тогтоогдсон байна. Тэдгээр нь тусгайлан тогтоогдсон бүс эсвэл агаарын хөлгийн загварыг нисгэхийг хориглосон бүс байдаг. Тухайлбал, нам өндрийн нислэгийн бүс, хориотой болон аюултай, эсхүл хязгаарлалттай бүс гэх мэт.

Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг цэрэг цагдаа, эсхүл эрэн хайх авран туслах зорилгоор түр тогтоож болно.

Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн мэдээллийг Нисэхийн Мэдээллийн Эмхэтгэл НМЭ-ээс харах боломжтой.

Ил харааны нислэгийн навигацийн зураг

Агаарын зайн хуваарилалт, навигацийн болон хязгаарлалтын мэдээллүүдийг агуулсан газрын зургийг Ил харааны нислэгийн навигацийн зураг гэж нэрлэх бөгөөд тус зургийг ашиглан агаарын хөлгийн загварыг эзэмшигчид хаана, ямар нөхцөлд агаарын хөлгөө нисгэх боломжтой байгаа талаар мэдээллийг авах бололцоотой юм.

Энэхүү зургийг Нисэхийн Мэдээллийн Эмхэтгэл НМЭ-ээс харах боломжтой.

Цаг агаарын нөхцөл

Агаарын хөлгөө өмнө цаг агаарын алсын барааны харагдац 3 км ба түүнээс их байх нөхцөлд нисгэнэ. Зайнаас удирддаг агаарын хөлгийн загварыг үүлгүй, цэлмэг үед нисгэнэ. Хэрэв үүлний суурь нь нисгэж буй агаарын хөлгийг харах явцад саад болох тохиолдолд ямар ч нөхцөлд нисгэхгүй. 

Шөнийн үйл ажиллагаа

Зайнаас удирддаг агаарын хөлгийг халхлагдсан бүтэц бүхий объектоос 100 м-ийн дотор нисгэхээс бусад тохиолдолд шөнийн цагаар нисгэхийг хориглоно. Агаарын хөлгийг объектоос 100 м-ийн дотогш нисгэх нь дээр дурдсан “хаалттай орчин буюу халхлагдсан үйл ажиллагаа”-тай ижил түвшинд ойлгоно. Учир нь зорчигч эсхүл хүнтэй бусад төрлийн агаарын хөлөг нь аливаа объекттой ойр зайд нислэг үйлдэхгүй юм. Харин зайнаас удирддаг агаарын хөлгийг тухайн объектийн өндрөөс дээшгүй өндөрт нисгэнэ.

Хувь хүний нууц

Зайнаас удирддаг агаарын хөлгийн систем/загвар нь зургийн аппарат, камер байрлуулах бүрэн боломжтой байдаг.

Зургийн аппарат эсхүл камер бүхий чадамжтай агаарын хөлгийг эзэмшигч хувь хүн эсхүл байгууллага нь аливаа зураг болон бичлэг хийх зөвшөөрөлтэй байх шаардлагатай.

Энэ төрлийн агаарын хөлөг эзэмшигч нь үйл ажиллагаандаа холбогдох Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан ажиллах шаардлагатай байдгийг анхаарна уу.

Зайнаас удирддаг агаарын хөлгийн давтамж

Зайнаас удирддаг агаарын хөлгийн систем нь нислэгийн хөдөлгөөний удирдлага, онцгой байдлын үед ашиглагдах давтамжуудад болон гар утасны сүлжээнд нөлөөлөхгүй байхаар тогтоогдсон радио давтамжийг ашиглана.

Харилцаа холбооны тухай холбогдох Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд энэ харилцааг зохицуулагдана. Тиймээс агаарын хөлгийг худалдаж авахаас өмнө тухайн агаарын хөлгийн ажлын давтамж нь зохих хууль ёсны шаардлагад нийцэж байгааг анхаарах шаардлагатай.

Холбоо барих

ИНЕГ-ын нэгжүүдтэй зохих асуудлаар холбоо барих:

  • Агаарын зайн бүтэц, зохион байгуулалт, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний талаар ans@mcaa.gov.mn имэйл хаягаар болон 11-285004 утсаар, аэродром, нисэх буудлын талаар aga@mcaa.gov.mnимэйл хаягаар болон 11-285004 утсаар;
  • Зайнаас удирддаг агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааны зөвшөөрөл, хязгаарлалт, гэрчилгээжүүлэлтийн талаар ops@mcaa.gov.mnимэйл хаягаар
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper