ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Катар Улсын засгийн газрын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хөгжиж буй орнуудаас нийт 5 (тав) суралцагчийг Катар Улсад хоёр жилийн тэтгэлэгт дипломын сургалтад хамруулах сонгон шалгаруулалтыг ИКАО-аас зарласан. Уг тэтгэлэгт хөтөлбөрт ИНЕГ-аас нэгдсэн журмаар тодорхойлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгох зорилгоор та бүхэнд энэхүү зарыг хүргүүлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн нөхцөл болон тавигдах шаардлага:
Сургалтын чиглэл:
- Нисгэгч (Commercial Pilot Licence (CPL) with Multi-Engine Class Rating, and Instrument (IR);
- Нислэгийн хөдөлгөөний удирдагч;
- Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженер;
- Ахисан түвшний нисэхийн менежмент;
- Цаг уурын ажилтан.
Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:
- Сургалтын төлбөр;
- Суралцах хугацаанд байрлах байр;
- Дадлага хийх үед гарах тээврийн зардал;
- Монгол-Катар тээврийн зардал.
Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:
- 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх;
- Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа алба, салбарт ажилладаг байх;
- IELTS-ийн албан ёсны 6.0-аас доошгүй оноотой, онооны хүчинтэй хугацаа дуусаагүй байх;
- Эрүүл мэндийн шаардлага хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкетыг бөглөх; /Энд дарж татаж авна уу/
- Их, дээд сургуулийн дипломын хуулбар, хэрэв суралцаж буй бол сургуулийн тодорхойлолт;
- Ажлын газрын тодорхойлолт;
- Иргэний үнэмлэхний хуулбар /E-Mongolia-аас авах/;
- Эсээ /Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцэж, Катар Улсад суралцвал таны болон Монгол Улсын хувьд ямар эерэг үр дүн гарах талаар 1500-аас доошгүй үгтэй эсээ англи хэл дээр бичих/;
- IELTS-ийн албан ёсны оноо;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- УБ Сонгдо эмнэлэг, эсвэл Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгээр орж, эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг ерөнхий эмчийн гарын үсэг зуруулан, тамга тэмдэг даруулсан байна (нисгэгч: эрүүл мэндийн 1-р зэрэглэлийн шаардлага хангасан байх, нислэгийн хөдөлгөөний удирдагч: эрүүл мэндийн 2-р зэрэглэлийн шаардлага хангасан байх).
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд ИНЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.
Асууж тодруулах зүйл байвал zoljargal.a@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71283314, 88644600 утсаар холбогдон мэдээлэл авна уу.