Нийтлэгдсэн 2023-10-16

АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөлтэй өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэлээ.

Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд цаашид Зүүн-Өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.

Түүнчлэн манай хоёр улсын худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper