Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийсэн аудит шалгалтад Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч төрийн болон салбарын бүх байгууллагууд амжилттай хамрагдаж, өнөөдөр хаалтын хурлаа хийлээ.
Энэхүү аудит шалгалт нь манай улсын иргэний нисэхийн салбар өнөөдрийн хүрсэн түвшнээ үнэлүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тогтоож, цаашид илүү аюулгүй болгох зорилтуудаа төлөвлөж, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсноос гадна дараа дараагийн хүлээгдэж байгаа аудит шалгалтад амжилттай хамрагдах үндэс суурь болж байгааг ИНЕГ-ын удирдлагууд онцлон хэллээ.
USAP-CMA аудит шалгалтад ИНЕГ, ИНҮТ, ИНҮТ-ийн АБХА, НХҮА, ХНАА, Нисэхийн сургалтын төв, НУБИЭ ХХК/Чингис хаан ОУНБ/, “Буянт-Ухаа” ОУНБ болон МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйз ХХК зэрэг нисэхийн салбарын байгууллагууд болон ТЕГ, ХХЕГ, ГЕГ, ЦЕГ, УБЕГ, ГИХГ зэрэг төрийн байгууллагууд ийнхүү амжилттай хамрагдлаа.