Нийтлэгдсэн 2023-11-02

“АЛЬФА АВРОРА ЭВИЭЙШН” ХХК-Д ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

“Альфа Аврора Эвиэйшн” ХХК шинээр байгуулагдаж, Иргэний нисэхийн дүрэм ИНД-135-н шаардлагуудын дагуу амжилттай гэрчилгээ эзэмшиж, өнөөдөр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагаас Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ гардан авлаа.

Үүгээр агаарын тээвэрлэгч “Альфа Аврора Эвиэйшн” ХХК BK117C2/EC145, H145, AS350 B3e/H125, R66 маягийн агаарын хөлгүүдээр зорчигч тээвэр болон ачаа тээврийн захиалгат нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжилд нэгэн шинэ алхмыг эхлүүлж, аялал жуулчлалын салбарт өндөр хувь нэмэр оруулахаар дотоодын арилжааны нислэгийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

ИНД-135 нь Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагааг зохицуулдаг Ерөнхий зориулалтын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны стандарт, шаардлагыг тогтоодог дүрэм юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper