Нийтлэгдсэн 2023-11-06

ИНҮТ-ИЙН ХАРЬЯА САЛБАР НЭГЖҮҮДЭД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ИНҮТ-ийн харьяа салбар нэгжүүдийн захиргаа, хүний нөөц, хууль эрх зүй, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Салбар нэгжийн даргын батлан гаргасан тушаал шийдвэр, байгуулсан гэрээ хэлцэл, хууль хяналтын байгууллагад үүссэн маргаан, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний нөөцийн бүртгэл судалгаа, албан хэрэг хөтлөлт, аюулгүй ажиллагаа, чанарын удирдлага нь холбогдох хууль журам, заавар, стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцуулж, хаалтын хурлыг хийлээ.

ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, АНҮГ-ын дарга Э.Төрбаяр нар хяналт шалгалтын дүн, гарсан зөрчил дутагдал, шалтгаанаас гадна шалгалтын дүн дээр үндэслэн төвийн удирдлагаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тухайлбал, ИНҮТ-ийн хэмжээнд “Цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй уялдуулан шинэчлэх” хөтөлбөр хэрэгжүүлэх, “ИНҮТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ыг бүтээмжийн тогтолцоонд тулгуурлан, шинэчлэх, “ажилтнуудыг мэргэшүүлэх цахим сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах” хөтөлбөр хэрэгжүүлэх, “2024-2025, 2025-2026, 2026-2027 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлын тоо хэмжээг тогтоох” зэрэг ажлын хэсгүүдийг байгуулах шийдвэр гаргасныг ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан танилцууллаа. Мөн харьяа газар, нэгжийн удирдлага, ажилтнуудад үүрэг, зөвлөмж өглөө.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper