Нийтлэгдсэн 2023-11-10

IATA, ИНЕГ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд байгуулсан Нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг нь нисэхийн аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулах хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Мөн Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос боловсруулсан иж бүрэн аудитын хөтөлбөрүүдийг ашиглах замаар нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт арга барилыг хөнгөвчлөх бөгөөд IATA болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын ил тод мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих, зохицуулалтыг сайжруулах, олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тус санамж бичиг нь оюуны өмчийг хамгаалах, хуваалцсан мэдээллийн нууцлалыг хангах, аюулгүй ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үйл явцыг дэмжихэд чухал ач холбогдол үзүүлнэ. Түүнчлэн, хоёр талын үйл ажиллагааны уян хатан байдлыг хадгалах боломжийг олгож, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах бусад шинэ санаачилгад оролцох боломжийг олгож байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper