Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс
07 дугаар сарын 23-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Үзэгдэл: 16, 17, 18, 19, 20-нд үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. 21, 22-нд солигдмол үүлтэй, түр зуурын бороотой, дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун өмнөөс 5-8м/с, 20, 21-нд баруун хойноос 6-9м/с, Борооны өмнө үе үе тогтворгүй чиглэлийн 8-11м/с хүрч түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус, 22-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд төвийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 16-нд нутгийн хойд хагаст, 17-19-нд баруун зүгийн нутгаар, 19, 20-нд төв, зүүн болон говийн нутгаар үүл, тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 18, 19-нд үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16, 17, 18-нд баруун болон баруун өмнөөс, бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с, борооны үед үе үе 12-14м/с хүрч түр зуур ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 20-22 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.07.16
2018 оны 7 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/ Энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна/
Баруун аймгуудын нутгаар: 16-19нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 16-17нд ихэнх нутгаар, 18-19, 21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 19, 20,21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 градус хүрч хална.
Говийн аймгуудын нутгаар: 16-21нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21нд баруун хойноос үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 градус хүрч хална.
ЦУОШГ, Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
2018.07.16
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
( 2018 оны 7 дугаар сарын 09-ний 08 цагаас 2018 оны 7 дугаар сарын 16-ны 08 цаг хүртэлх )
Тунадас: 10, 11, 15, 16-нд ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн баруун хагаст усархаг бороо орж 0.0-42,0 мм тунадас орсноос хамгийн их нь Төв аймгийн Зуунмод, Мөнгөнморьт, Мааньтад 24.0-28.0 мм, Өмнөговийн Гурвантэсд 33.0 мм, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Тахилт, Амгалан орчмоор 28.0-42.0 мм бороо орсон байна.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 10-11-нд ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул,Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +0…+8 градус, Алтай өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус байв.
Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 м/с хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод 10-ны шөнөдөө 0.8-1.0 мм, өдөртөө усархаг бороо орж 20.0-42.0 мм, 15-ны шөнөдөө 10.0-13.0 мм, өдөртөө 0.7-2.0 мм, 16-ны шөнөдөө 0.7-8.0 мм тунадас орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын хамгийн бага температур 12-14-нд сэрүүсч +4…+8 градус, бусад хугацаанд +10…+15 градус, өдөртөө 13-14-нд дулаарч +23..+27 градус, бусад хугацаанд сэрүүсч +14…+18 градус дулаан байв.
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм НЦУӨ
Бүтээгдхүүн | Тоо | Ажиглагдсан өдөр | Тайлбар | |
1. | METAR/бодит мэдээ/ | 323 | VII/09-VII/16 | |
2. | Эх мэдээний сан | 323 | VII/09-VII/16 | |
3. | Уур амьсгалын ажиглалт | 56 | VII/09-VII/16 | |
4. | Харьцуулсан ажиглалт | 1 | VII/15 | |
5. | Аюул мэдээ | – | – | |
6. | Агаар мэдээ | – | – | |
7. | 10 хоногийн дундаж мэдээ | 1 | VII/10 | |
8. | Сарын дундаж мэдээ | – | – | |
9. | CLIMAT мэдээ | – | – | |
10. | Агаарын температур /мax/ | 27.20C | VII/14 | |
11. | Агаарын температур /мин/ | 2.40C | VII/09 | |
12. | Хөрсний температур /мах/ | 51.40C | VII/14 | |
13. | Хөрсний температур /мин/ | 2.20C | VII/09 | |
14. | Салхи /мах/ | 15м/с | VII/10 | |
15. | Хур тунадас /мах/ | 20.7мм | VII/10 | |
16. | Хур тунадас /нийлбэр/ | 34.8мм | VII/09,10,11,15 | |
17. | АБХ /мин/ | 3600NW | VII/10 | бороо |
19. | Үзэгдэл | Бороо | VII/10,11,15 | |
Аадарбороо | VII/09,10 | |||
Шүүдэр | VII/09,13,14 | |||
Дуу цахилгаан | – | |||
Гялбаа | – |