ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвөөс Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ийн “TRAINAIR PLUS” хөтөлбөрийн стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр/213/041/INS OJT/-ийн дагуу олон улсын сургагч багш бэлтгэх “On the job training instructor`s course” сургалтыг эхлүүллээ.
Нисэхийн сургалтын төвд 07 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд болох тус сургалтад Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Ерөнхий нислэгийн удирдагч, Ахлах нислэгийн удирдагч, Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч, Ойртолтын нислэгийн удирдагч зэрэг албан хаагчид хамрагдаж байна. Эдгээр суралцагч нар өмнө нь 07 дугаар сарын 02-16-ны хооронд зохион байгуулсан ICAO-аас гэрчилгээжих “Training instructor course TIC part-1 (online) сургалт”-ыг амжилттай суралцан төгссөн юм.
“On the job training instructor`s course” сургалтын багшаар Арабын Нэгдсэн Эмират Улсын “Gulf Center for Aviation Studies (GCAS)”-ийн ICAO-ийн итгэмжлэгдсэн багш Abdel-Qader Mahmoud Mohammad Abu-Salim ажиллаж байна.