Нийтлэгдсэн 2018-07-26

2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-30-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс

07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 23, 24, 27, 28, 29, 30-нд үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 23-25, 30-нд өмнө зүүн өмнөөс 5-8м/с, 26-нд өмнөөс 7-10м/с, 27-29-нд хойно баруун хойноос 6-9м/с, Борооны өмнө үе үе тогтворгүй чиглэлийн 8-11м/с хүрч түр зуур ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус, 26-нд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24,25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-30-нд зүүн зүгийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 23-24-нд төв, зүүн зүгийн нутгаар, 25-26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун, төв, өмнө зүгийн нутгаар, 28-30-нд говийн нутгаар үүл, тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

2018 оны 07-р сарын 23-наас 30-ны өдрийг хүртэлх 7 хоногийн

Хөшигийн хөндий орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: Үүлшиж, 23, 24-нд түр зуурын, 26-28-нд бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд өмнө, баруун өмнөөс 7-10м/с. Борооны өмнө түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: 23, 27, 28-нд сэрүүсч, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 22-24 градус дулаан, 25, 26-нд өдөртөө 30-32 градус хүрч хална.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.07.23

2018 оны 7 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 30-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ 7 хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэс ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна/

Баруун аймгуудын нутгаар: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар бороо, 28-29нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-27-нд ихэнх нутгаар сэрүүсч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 23-нд ихэнх нутгаар, 25-26нд нутгийн баруун хагаст, 28-29нд зарим газраар түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-27нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 27-28нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна, ялангуяа 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: 23, 27-нд нутгийн баруун хэсгээр, 24,28-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 27-28-нд ихэнх нутгаар түр зуур 14-16м/с, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. 24,28,29-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 24-29 градус дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 28-33 градус хүрч хална.

Говийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28нд ихэнх нутгаар, 29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-29нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 23, 28-нд сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 17-22 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.07.23

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2018 оны 7 дугаар сарын 16-ний 08 цагаас 2018 оны 07 дугаар сарын 23-ны 08 цаг хүртэлх )

Тунадас: 16-23-нд ихэнх нутгаар усархаг бороо орж 0.0-129.3 мм тунадас орсноос хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хушаат, Дорноын Халх голд 106.0-129.3 мм, Увсын Цагаанхайрхан, Хяргас, Булганы Могод, Хэнтийн Дадал, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Өвөрхангайн Хужирт, Тэрэлж орчмоор 60.0-98.0 мм, бусад нутгаар 0.1-59.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур:  19,20-нд ихэнх нутгаар 0-11 градусаар сэрүүсч, бусад хугацаанд 0-10 градусаар дулаарч Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +31…+37 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр +18..+24 градус, бусад нутгаар +25…+30 градус байв.

Агаарын хамгийн бага температур:  Ихэнх нутгаар 0-7 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул,Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +0…+8 градус, Алтай өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 м/с хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Улаанбаатар хотод 16-ны шөнөдөө 0.7-8.0 мм, өдөртөө 0.0-2.0 мм, 17-ны шөнөдөө 0.0-0.1 мм, өдөртөө 0.9-14.0 мм, 19-ны шөнөдөө 2.0-5.0 мм, өдөртөө 0.0 мм, 20-ны шөнөдөө 12.0-19.0 мм, өдөртөө 2.0-3.0 мм, 21-нд шөнөдөө 17.0-22.0 мм, өдөртөө 2.0-11.0 мм, 23-ны шөнөдөө 0.3-0.6 мм усархаг бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын хамгийн бага температур 17,21,22-нд сэрүүсч +10…+12 градус, бусад хугацаанд +14…+17 градус, өдөртөө 19-нд дулаарч +26..+29 градус, бусад хугацаанд +21…+25 градус дулаан байв.

ЧИНГИС ХААНОУНБ орчмоор: Үзэгдэл: Аадар бороо VII/16,17,19,20,21 Шүүдэр VII/18,22 Дуу цахилгаан VII/16,17,19,20,21 Гялбаа VII/19,20,21-ний өдрүүдэд ажиглагдав. VII/16,17,19,20,21-ний өдрүүдэд орсон аадар борооны тунадас нийлбэр 45.7мм, хур тунадасны хамгийн их утга VII/21-ний өдөр 23.4мм хэмжээтэй байсан.

Салхи /мах/ утга 21-нд баруун зүгээс 17м/с байсан.

Агаарын температур /мax/ 19-нд 28.90C, Агаарын температур /мин/ 22-нд 10.10C, Хөрсний температур /мах/ 19-нд 49.80C, Хөрсний температур /мин/ 22-нд 9.10C байв.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper