Нийтлэгдсэн 2018-07-26

Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн алба

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 151 дүгээр тушаалаар ИНЕГ-ын бүтцийг шинэчлэн баталж, Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албыг шинээр байгуулсан.

Тус алба нь дараах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Иргэний нисэхийн салбарын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас дэвшүүлсэн зорилтууд, олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан тодорхойлж, олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;
  2. Иргэний нисэхийн салбарт мэдээллийн технологийн талаар баримтлах бодлогыг тодорхойлж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн систем ба мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах;
  3. Нислэгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан үр ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг идэвхижүүлэх замаар инновацийн соёлыг нэвтрүүлэн салбарын өрсөлдөх чадвар болон технологийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэx, байгууллагын хөгжлийн бодлого, зарчмыг тодорхойлж төлөвлөх;
  4. Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг судлан, дэвшилтэт технологийг нутагшуулах болон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн инновацийн дэд бүтцийг бий болгох;

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper